Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх

Төрөл: Санал хүсэх тухай
Тендерийн дугаар: WS753406371
Зарласан огноо: 2016-05-17
Хаагдах огноо: 2016-05-30
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Татах

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна. Ханган нийлүүлэгч уг бүтээгдэхүүний хадгалалт, нэгдсэн нийлүүлэлтийн сүлжээ болон холбогдох техникийн дэмжлэг үзүүлэх үүргийг хүлээнэ.

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас харна уу)
  • Компанийг төлөөлөн харилцах хүний мэдээлэл

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Улсын бүртгэлийн, НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбар
  • Аж ахуйн нэгжийн танилцуулга (Аж ахуйн нэгжийн хэлбэр, эрхэлж буй үйл ажиллагааны цар хүрээ ба үндсэн үйл ажиллагаа, товч түүх, агуулахын хэмжээ ба байршил)
  • Сэлбэг хэрэгсэл нийлүүлж байсан туршлага

(бренд, хэзээ эхэлсэн, ямар нэрийн бүтээгдэхүүнүүдийг хаанаас авах тухай төлөвлөгөө, бизнесийн түншүүд, )

  • Албан ёсны борлуулагчын гэрчилгээ

(Бизнес болон үйлчилгээ үзүүлэх эрх бүхий албан ёсны борлуулагчийн гэрчилгээний хуулбарууд)

  • Санхүүгийн байдал (Cүүлийн жилийн санхүүгийн үзүүлэлтийн хураангуй, эргэлтийн хөрөнгийн жилийн эргэц, эргэлтийн хөрөнгийг хэрхэн санхүүжүүлдэг тухай)

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 5-р сарын 30-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цагаар)өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS753406371 – “Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл гэж бичиж) ирүүлэх буюу эсвэл хэвлэмэл хувийг дугтуйнд хийж (дугтуйн дээр нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийн дугаарыг бичиж) доорх хаягаар авчирж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн Хангамжийн хэлтэс

Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15

Сүхбаатар дүүрэг, 14240

Монгол улс, Улаанбаатар

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт WS753406371 – “Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэлгэж бичиж) 2016 оны 5-р сарын 24-ны өдрийн 17:00 цагаас өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.