Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

HDPE хоолой, холбогч, холбох хэрэгсэл нийлүүлэх

Төрөл: Санал хүсэх тухай
Тендерийн дугаар: WS758734345
Зарласан огноо: 2016-05-20
Хаагдах огноо: 2016-06-02
Дэлгэрэнгүй мэдээлэл:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит компаниудыг далд уурхайн ус ба агаарын “HDPE хоолой, холбогч, холбох хэрэгсэл” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • 110мм диаметрын HDPE хоолой нийлүүлэх (PE100, PN16);
  • 63мм диаметрын HDPE хоолой нийлүүлэх (PE100, PN16);
  • Хоолой холбогч нийлүүлэх
  • Холбох хэрэгсэл нийлүүлэх

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Компанийн дүрэм
  • Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Үйлдвэрлэл, агуулахын талаарх мэдээлэл (Ханбогд суманд байгуулах боломжтой эсэх)
  • Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм
  • Шаардлагатай тохиолдолд ЭМААБО/Чанарын бодлого, төлөвлөгөө

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 6-p сарын 02-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө зөвхөн RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS758734345 – HDPE хоолой, холбогч, холбох хэрэгсэл нийлүүлэх тендерт оролцох хүсэлт гэж бичиж) ирүүлнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт WS758734345 – HDPE хоолой, холбогч, холбох хэрэгсэл нийлүүлэх тендерт оролцох хүсэлт гэж бичиж) 2016 оны 5-p сарын 27-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

"ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.