Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

Гүний худгийн усны цахилгаан соронзон тоолуурын суурилуулалтад шалгалт хийж, баталгаажуулах

Төрөл: Санал хүсэх тухай
Тендерийн дугаар: WS758770476
Зарласан огноо: 2016-05-24
Хаагдах огноо: 2016-05-31
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Татах

Оюу Толгой ХХК ('Захиалагч') нь Хавсралтад багтсан гүний худгийн усны цахилгаан соронзон тоолуурын суурилуулалтад шалгалт хийж, баталгаажуулах, суурилуулах туршлага бүхий ханган нийлүүлэгчийг нээлттэй тендерт оролцож, саналаа ирүүлэхийг урьж байна. Гүний худгийн цахилгаан соронзон тоолуурын талаарх мэдээлэлийг хавсралтад үзүүлсэн болно.

Оролцогчид дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

  • Шалгалт хийж, баталгаажуулах
  • Олгогдсон тусгай зөвшөөрлийн дагуу акт үйлдэж, баталгаа гаргах

Шаардагдах ажиллах хүчин:

  • Шаардлагатай сургалтанд суусан, туршлагатай мэргэжлийн ажилтан болон инженерүүдтэй байх

Тендерт оролцох сонирхолтой талууд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Ханган нийлүүлэгчийн тухай ерөнхий мэдээлэл. Үүнд компанийн хувьцаа эзэмшигчид, энэ төрлийн засварийн үйлчилгээ үзүүлэх стратеги төлөвлөгөө болон үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээлэл
  • Урьд нь эдгээр төрлийн үйлчилгээ үзүүлж байсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл
  • Энэхүү ажлыг хийхэд шаардагдах тусгай зөвшөөрөл
  • Өмнө нь хамтарч ажиллаж байсан компанийн танай засвар үйлчилгээнд гаргасан тодорхойлолт

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS758770476 – гүний худгийн усны цахилгаан соронзон тоолуурын суурилуулалтад шалгалт хийж, баталгаажуулах, суурилуулах гэж бичиж) ирүүлнэ үү.

Оролцогчид зөвхөн цахим хэлбэрээр материалаа ирүүлнэ үү.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.