Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

Резинэн материал нийлүүлж, резинэн доторлогоо хийх үйлчилгээ

Төрөл: Санал хүсэх тухай
Тендерийн дугаар: WS686847114
Зарласан огноо: 2016-05-30
Хаагдах огноо: 2016-06-08
Дэлгэрэнгүй мэдээлэл:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлагатай, эрхийн гэрчилгээ бүхий ханган нийлүүлэгчдийг Оюу Толгой уурхайн баяжуулах үйлдвэрт Резинэн доторлогооны материал нийлүүлж, доторлогоо хийх үйлчилгээ үзүүлэх Тендерт оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.

“Оюу толгой” компани доторлогоо солих үйлчилгээ үзүүлж, доорх бараа материалыг нийлүүлж байснаа нотлох баримт бүхий, эдгээр ажил үйлчилгээг гүйцэтгэх чадвартайгаа батлан харуулсан арвин туршлагатай компаниудыг хайж байна.

  • Төсөлд зориулан доторлогоо хийх дүрэм журам/арга барил гарган өгөх
  • Оюу толгойн төслийн талбарын стандартыг хангасан чанарын хяналт/чанарын баталгаажилт, байгаль орчны хяналтын бүх баримт бичгийг гарган өгөх.
  • Резинэн доторлогоо хийх туршлагатай, мэргэжлийн гэрчилгээ бүхий ажиллах хүчээр хангах.

Нийлүүлэгч дараах бүх ажлыг хийх шаардлагатай бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй.

Бараа:

  • 3 мм-ээс 25 мм-ийн зузаантай, 35-45, 60-80 дюрометрийн хатуулагтай резинэн материал нийлүүлэх.
  • Резинэн доторлогоог наахад шаардлагатай зүйлс. Цавуу, бэхжүүлэгч, дүүргэгч (грунт) гэх мэт.

Үйлчилгээ: Баяжуулах үйлдвэрийн хэд хэдэн хэсэгт резин засварлах, доторлогоо хийх болон бусад дагалдах үйлчилгээг дуудлагаар хийж гүйцэтгэх шаардлагатай болно. Тухайлбал:

  • Баяжуулах үйлдвэрийн флотацийн машиныг резинээр доторлох
  • Бүх төрлийн шугам хоолойн резин доторлогоо
  • Баяжмал өтгөрүүлэгчийн хэсэг
  • Элэгдэл ихтэй бусад шаардлагатай хэсэг.

Сонирхсон ханган нийлүүлэгчид дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай.

  • Улсын бүртгэлийн, НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбар
  • Компанийн танилцуулга (Компанийн хэлбэр, товч танилцуулга, Компанийн эрхэлж буй үйл ажиллагааны талаарх хураангуй мэдээлэл, товч түүх, агуулахын хэмжээ ба байршил)
  • Резинээр доторлох үйлчилгээ гүйцэтгэж байсан, заасан уурхайн талбайд ажиллаж байсан өмнөх туршлага (Хэрэв байгаа бол, резин материал нийлүүлж, үйлчилгээ гүйцэтгэж байсан туршлага, нэр төрөл (брэнд), нийлүүлэлтийн давтамж, ямар төрлийн бүтээгдэхүүнийг хаанаас худалдан авч нийлүүлэхээр төлөвлөж буй, бизнесийн түнш тань хэн болох)
  • Тус нийлүүлэгчийг албан ёсны борлуулагчаар томилсон гэрчилгээ, резинэн материалын чанарын гэрчилгээ. Резинэн материал, наалтын/цавууны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, техникийн үзүүлэлт.
  • Санхүүгийн байдал, сүүлийн нэг жилийн санхүүгийн тайлангийн хуулбар (Орлого, зардлын задаргаа, эргэлтийн хөрөнгийн эргэц, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлдэг туршлага)
  • Компанийг төлөөлөн харилцах гол хүнтэй холбоо барих хаяг

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгч буюу нийлүүлэгч нараас ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг англи эсвэл монгол хэлээр бэлтгэж 2016 оны зургаан сарын 8-ны өдрийн 17:00 цагаас өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS686847114 – Резинэн доторлогооны материал нийлүүлэх, доторлогоо хийх үйлчилгээ”/WS686847114- Резинэн доторлогооны материал нийлүүлж, доторлогоо хийх үйлчилгээ гэж бичиж) ирүүлэх буюу хэвлэмэл хувийг дугтуйнд хийж, дугтуйн дээр нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийн дугаарыг бичин доорх хаягаар авчирж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн Хангамжийн хэлтэс

Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15

Сүхбаатар дүүрэг, 14240

Монгол улс, Улаанбаатар

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, “WS686847114 – Резинэн доторлогооны материал нийлүүлэх, доторлогоо хийх үйлчилгээ”/WS686847114- Резинэн доторлогооны материал нийлүүлж, доторлогоо хийх үйлчилгээ гэсэн гарчигтайгаар RFxBox@ot.mn хаягаар 2016 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн 17:00 цагаас өмнө асууна уу.

Компани нь дутуу, эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлтгэх, ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан буюу дараагийн шалгаруулалтад шалгарсан ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлэх шаардлагатай.

ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.