Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

Цогц хэвлэлийн үйлчилгээ

Төрөл: Санал хүсэх тухай
Тендерийн дугаар: WS766316097
Зарласан огноо: 2016-06-02
Хаагдах огноо: 2016-06-15
Дэлгэрэнгүй мэдээлэл:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Цогц хэвлэлийн үйлчилгээ” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна. Энэхүү ажлын цар хүрээ нь нэг болон олон үйлдэлт Ysoft системтэй ажиллах чадвартай принтерүүд болон тэдгээрт хэрэглэгдэх принтерийн будагч нунтаг, эд анги/сэлбэг, засвар үйлчилгээ болон компанийн хэвлэх ажиллагааг бүхэлд явуулах юм.

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • YSoft системтэй ажиллах чадвартай, нэг болон олон үйлдэлт, хар цагаан болон өнгөт принтерүүд нийлүүлэх;
  • Будагч нунтаг болон эд анги/сэлбэг нийлүүлэх
  • Бүрэн хэвлэлийн болон засварын үйлчилгээ хийж гүйцэтгэх

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
  • Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм.
  • Бусад шаардлагатай баримт бичгүүд болох ЭМААБО/Чанарын бодлого, төлөвлөгөө гэх мэт.

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS766316097Цогц хэвлэлийн үйлчилгээ гэж бичиж) ирүүлнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт WS766316097 – Цогц хэвлэлийн үйлчилгээ гэж бичиж) 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт/Тендерийн санал бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.