Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

Aжилтан сонгон шалгаруулалтын систем хийх үйлчилгээ

Төрөл: Санал хүсэх тухай
Тендерийн дугаар: B-360
Зарласан огноо: 2016-06-27
Хаагдах огноо: 2016-07-04
Дэлгэрэнгүй мэдээлэл:

Оюу Толгой ХХК нь ”Aжилтан сонгон шалгаруулалтын систем хийх” үйлчилгээ үзүүлэх туршлага бүхий ханган нийлүүлэгчийг нээлттэй тендерт оролцож, саналаа ирүүлэхийг урьж байна.

Үйлчилгээ үзүүлэх компани нь Оюу Толгой ХХК-ний Хүний нөөцийн хэлтсээс өгсөн шаардлагын дагуу “Ажилтан сонгон шалгаруулах систем”-ийг техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгэнэ.

Ерөнхий шаардлага:

  • Үйлчилгээ үзүүлэгч компани нь хараат бус, эрх бүхий мэргэжлийн байгууллага байх
  • Туршлагатай, мэргэшсэн боловсон хүчинтэй байх
  • Монголд бүртгэлтэй компани байх

Тендерт оролцох сонирхолтой талууд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Компанийн бүртгэлийн гэрчилгээ
  • Software хөгжүүлэх лицэнз
  • Компанийн танилцуулга, дээрх чиглэлээр ажилласан туршлага
  • Мэргэжлийн ажилчдын товч танилцуулга, намтар
  • Сүүлийн гурван жилийн аудит хийсэн санхүүгийн тайлан
  • Тендертэй холбоотой нэмэлт тодруулах зүйл гарсан үед үйлчилгээ үзүүлэгчийг төлөөлөх эрх бүхий ажилтны холбоо барих мэдээлэл

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи болон Монгол хэлээр бэлдэж 2016 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн 14:00 цагаас өмнө (Улаанбаатарын цаг) RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт B-360 – Aжилтан сонгон шалгаруулалтын систем хийх үйлчилгээ гэж бичиж) ирүүлнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт B-360 – Aжилтан сонгон шалгаруулалтын систем хийх үйлчилгээ гэж бичиж) 2016 оны 6 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цагаас өмнө (Улаанбаатарын цаг) асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.