Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

“Хүнд механизмын газартай харьцах эд анги, багаж хэрэгсэл” нийлүүлэх тухай

Төрөл: Санал хүсэх тухай
Тендерийн дугаар: WS720931782
Зарласан огноо: 2016-07-07
Хаагдах огноо: 2016-07-19
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Татах

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Ган татлага” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү зарын Хавсралтаас авна уу.)

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Монгол улсын Өмнөговь аймагт байрлах, Оюу Толгой Уурхайд ажилдаг ууурхайн хүнд механизмын газартай харьцах эд анги, багаж хэрэгсэл (төрөл бүрийн загварын eксковаторын шанаганы шүд, бульдозерийн болон грейдерийн хутга гэх мэт) нийлүүлэхэд сонирхолоо ирүүлэх

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Компанийн Дүрэм
  • Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан – 2015 он
  • Өмнөх туршлагын мэдээлэл болон ижил төстэй бараа нийлүүлсэн талаарх лавлагаа тодорхойлолт

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи ба/эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны долоодугаар сарын 19-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS720931782“Хүнд механизмын газартай харьцах эд анги, багаж хэрэгсэл” нийлүүлэх тухай гэж бичиж) ирүүлэх буюу эсвэл хэвлэмэл хувийг дугтуйнд хийж (дугтуйн дээр нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийн дугаарыг бичиж) доорх хаягаар авчирж өгнө үү.

Оюу толгойХХК-ийн Хангамжийн хэлтэс

Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15

Сүхбаатар дүүрэг, 14240

Монгол улс, Улаанбаатар

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт тендерийн дугаар – тендерийн нэр гэж бичиж) 2016 оны долоодугаар сарын 08 -ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.