Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

“Эрүүл мэндийн даатгал болон Гэнэтийн ослийн даатгал” нийлүүлэх тухай

Төрөл: Үнийн санал хүсэх тухай
Тендерийн дугаар: WS820268602
Зарласан огноо: 2016-08-23
Хаагдах огноо: 2016-08-31
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Татах

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит даатгалын компаниудыг “Эрүүл мэндийн даатгал болон Гэнэтийн ослийн даатгал”-тэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна. Компани нь энэхүү тендерт оролцогчдыг хавсралтанд үзүүлсэн даатгалын 4 нөхцөл болон ерөнхий шаардлагад нийцүүлэн үнээ ирүүлэхийг хүсч байна.

Нийлүүлэгч нь дараах зүйлсийг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур;
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • Эрүүл мэндийн даатгал болон Гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл;
  • Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт;
  • Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм;
  • Эрүүл мэндийн даатгал болон Гэнэтийн ослын даатгалын өмнөх үйлчилгээтэй холбоотой шалгуур үзүүлэлтүүд; болон
  • Нэг ажилтанд ноогдох үнэ.

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи ба/эсвэл Монгол хэлээр бэлдэж цахим хэлбэрээр 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS820268602Эрүүл мэндийн даатгал болон Гэнэтийн ослийн даатгал нийлүүлэх гэж бичиж) ирүүлнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт WS820268602Эрүүл мэндийн даатгал болон Гэнэтийн ослийн даатгал нийлүүлэх гэж бичиж) 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт/Тендерийн санал бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.