Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

Оюу Толгой ХХК-ийн Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчны холбогдох хууль, эрхзүйн биелэлтийг хангахад зохих мэргэжлийн дэмжлэг үзүүлэх болон Байгаль Орчны аудит хийж гүйцэтгэх

Төрөл: Үнийн санал хүсэх тухай
Тендерийн дугаар: WS832426707
Зарласан огноо: 2016-09-21
Хаагдах огноо: 2016-09-26
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Татах

"Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) зохих туршлага бүхий боломжит компаниудыг хууль, эрхзүйн үүрэг хариуцлагыг бүртгэлжүүлэн баримтжуулах, түүний биелэлтийг хангахад зохих мэргэжлийн дэмжлэг үзүүлэх болон Байгаль Орчны аудит хийж гүйцэтгэх” тендерт илэрхийлж үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл, тавигдах шаардлагын талаар Хавсралтаас авна уу.

Тендерт оролцох сонирхолтой компани нь тус тендерттусгагдын ажил, үүргийг хэрхэн гүйцэтгэх талаар төсөл бэлтгэн дараах материалуудын хамт бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохих тусгай зөвшөөрлүүдийн хуулбар;
  • Компанийн танилцуулга / брошур;
  • Өмнөх ажлын гүйцэтгэл болон туршлагыг баталгаажуулсан ажлын талаар танилцуулга, лавлагаа, тодорхойлолт
  • Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм;
  • Үнийн санал

Энэхүү тендер нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Үнийн саналыг хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох төслийг боловсруулан, материалыг Монгол хэлээр бэлдэж цахим хэлбэрээр 2016 оны 09 дугаар сарын 26 -ний өдрийн 17:30 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn WS832426707–хууль, эрх зүйн үүрэг хариуцлагыг бүртгэлжүүлэн баримтжуулах, түүнийбиелэлтийг хангахад зохих мэргэжлийн дэмжлэг үзүүлэх болон Байгаль Орчны аудит хийж гүйцэтгэх гэж бичиж) ирүүлнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mnАсуулт –шууданд дээрх гарчигтайгаар бичиж)2016 оны 9 дугаар сарын 23-ний өдрийн 12:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй бөгөөд Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт/Тендерийн санал бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/

"ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.