Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

ГҮНИЙ УСНЫ НӨӨЦ АШИГЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ТОДОТГОЛ ОРУУЛАХ” тухай

Төрөл: Үнийн санал хүсэх тухай
Тендерийн дугаар: WS832426707
Зарласан огноо: 2016-09-28
Хаагдах огноо: 2016-10-05
Дэлгэрэнгүй мэдээлэл:

Тендерийн төрөл: Үнийн санал ирүүлэх тухай

Зарласан огноо: Лхагва, 2016 оны 9 дугаар сарын 28

Дуусах огноо: Лхагва, 2015 оны 10 дугаар сарын 05

Тендерийн дугаар: WS832426707

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит даатгалын компаниудыг “Оюу Толгой компанийн гүний усны нөөц ашиглалттай холбоотой Байгаль Орчин Нөлөөлөх Байдлын Нарийвчилсан үнэлгээнд нэмэлт, өөрчлөлт, тодотгол оруулах “ тендерт үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. Тус тендерээр гүйцэтгэх ажлын дэлгэрэнгүй мэдээлэл, тавигдах шаардлагын талаар Хавсралт 1-тусгасан болно бөгөөд тавигдсан нөхцөл болон ерөнхий шаардлагад нийцүүлэн үнийн саналаа ирүүлэхийг хүсч байна.

Тендерт оролцох сонирхолтой компани нь тус тендерт тусгагдсан ажил үүргийг хэрхэн гүйцэтгэх төслөө боловсруулан дараах материалуудын хамт бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохих тусгай зөвшөөрлүүдийн хуулбар;
  • Компанийн танилцуулга / брошур;
  • Өмнөх ажлын гүйцэтгэл болон туршлагыг баталгаажуулсан ажлын талаар танилцуулга, лавлагаа, тодорхойлолт
  • Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм;
  • Үнийн санал

Энэхүү тендер нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Үнийн саналыг хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох төслийг боловсруулан, материалыг Монгол ба/эсвэл Англи хэлээр бэлдэж цахим хэлбэрээр 2016 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн 17:30 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS832426707– Оюу Толгой компанийн гүний усны нөөц ашиглалттай холбоотой Байгаль Орчин Нөлөөлөх Байдлын Нарийвчилсан Үнэлгээнд Нэмэлт өөрчлөлт, тодотгол оруулах гэж бичиж) ирүүлнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт –шууданд WS832426707дээрх гарчигтайгаар бичиж) 2016 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 12:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй бөгөөд Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт/Тендерийн санал бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

ХАВСРАЛТ

“ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИЙН ГҮНИЙ УСНЫ НӨӨЦ АШИГЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНД НЭМЭЛТ, ТОДОТГОЛ ХИЙХ” тухай

Тендерийн зорилго: Оюу Толгой компанийн гүний усны нөөц ашиглалттай холбоотой Гүний хоолойн 2010 онд хийгдсэн Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Нарийвчилсан Үнэлгээний тайланд холбогдох хууль, эрхзүйн шаардлага, стандартын дагуу шаардлагатай нэмэлт, тодотголыг хийх мөн тус тайланг нь ерөнхий үнэлгээний дүгнэлтэнд заасан хугацаанд багтаан зохих төрийн байгууллагаар хянуулж, батлуулахаар мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх.

Гүйцэтгэх үүрэг, даалгавар: БОНБҮ-нд нэмэлт тодотгол хийх ажил нь дараах таван үе шаттай хийгдсэн байх шаардлагатай.

Байгаль Орчны Төлөв Байдлын Үнэлгээ:

-Оюу Толгойн өснө хийгдсэн байгаль орчны суурь судалгааны бичиг баримтуудтай танилцах.

- Өмнөх БОНБНҮ-нд орох өөрчлөлтүүдийг хураангуйлан захиалгачид танилцуулах.

-Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний хэсгүүдийг бэлтгэх.

-Шаардлагатай ургамал, амьтан, хөрс болон агаарын чанар, усны чанар, химийн болон хаягдал материалыг устгахтай холбоотой хээрийн сулгаа болон бусад эрсдлийн үнэлгээг хийнэ. (ажлын цар хүрээг захиалагчтай харилцан тохиролцсон байна).

-Байгаль орчны газарзүйн шаардлагатай мэдээллийг цуглуулах, нэгтгэн боловсруулах.

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яамнаас ерөнхий үнэлгээний дүгнэлт авах:

- Гэрээт гүйцэтгэгч нь Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон бусад холбогдох бичиг баримтуудыг бэлтгэн ерөнхий үнэлгээний дүгнэлт хийлгэх хүэлтийг БОАЖЯ-нд гаргана.

- Гэрээт гүйцэтгэгч нь ерөнхий үнэлгээний дүгнэлтэнд тодорхойлсон нарийвчилсан үнэлгээг хийж дуусгах хугацаанд үнэлгээний тайланг балуулна.

Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Нарийвчилсан Үнэлгээг хийх:

- Гэрээт гүйцэтгэгч нь ерөнхий үнэлгээний дүгнэлтэнд тусгасан зөвлөмжийн дагуу БОНБНҮ-ний тайланг боловсруулна.

- Төсөл хэрэгжиж байгаа орон нутгийн иргэдийн нийтийн хурал төслийн талаар таилцуулга хийж, БОНБНҮ-нд санад авах ажлыг зохион байгуулна.

-БОНБНҮ-ний хууль, аолбогдох журманд нийцүүлэн тайлангийн төслийг бэлтгэнэ.

- БОНБНҮ-ний тайланг, ялангуяа байгаль орчны хяналт шинжилгээний хөьөлбөрийн хэсгийг Оюу Толгой ХХК-ийн холбогдох ажилтнуудаар хянуулан эцсийн байдлаар бэлтгэнэ.

- БОНБНҮ-ний тайланг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамаар батлуулна.

БОНБНҮ-ний тайланг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамаар батлуулах:

-Гэрээт гүйцэтгэгч нь БОНБНҮ-ний тайланг гэрээнд тохирсон хугацаандаа багтаан батлуулна.

Монгол хэлнээс Англи хэл рүү чанарын өндөр түвшинд орчуулах:

-Батлагдсан БОНБНҮ-ний тайланг Англи хэл рүү орчуулна – тайлангийн бүх хэсэг, хавсралтуудыг орчуулан Оюу Толгой компанийн ЭМААБО хэлтэст хүлээлгэж өгнө.

-Орчуулгын ажилтай холбоотой Оюу Толгойн холбогдох хэлтсийн санал, хүсэлтийг хүлээн авч, БОНБНҮ-ний орчуулгын ажилд тусгасан байна.

- БОНБНҮ тайланг мэргэжлийн өндөр түвшинд орчуулагдсан байна.

- БОНБНҮ тайлангийн англи орчуулгыг хэвлэмэл болон цахим хэлбэрээр захиалгчид хүлээлгэн өгнө.

Тавигдах шаардлага:

-Үндэсний итгэмжлэгдсэн БОНБНҮ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллага байх бөгөөд мэргэжилтнүүд нь байгаль орчны зохих салбаруудад ажиллаж байсан зохих туршлагатай байна.

Хүлээгдэж буй үр дүн, шалгуур үзүүлэлтүүд:

Гүний хоолойн газрын доорхи усны нөөцийг Оюу толгойн уурхайн үйл ажиллагаанд ашиглах төслийн БОНБНҮ-ний тайлан нь холбогдох хууль, журманд нийцсэн, баримт бичгийн стандарт форматтай мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн, эх хэл дээр буюу монгол хэл дээр бэлтгэгдсэн байна. Хэвлэмэл байдлаар 2 хувь хийгдсэн байна.

БОНБНҮ тайлангийн орчуулга нь нь баримт бичгийн стандарт форматтай байх ба хэвлэмэл байдлаар 2 хувь хийгдсэн байна.

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас гаргасан ерөнхий үнэлгээний дүгнэлт эх хувиараа байна.

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан нь нүүр хуудсан дээрээ гэрээт гүйцэтгэгчийн тамга дарж баталгаажсан байна - холбогдох хууль, журманд нийцсэн, баримт бичгийн стандарт форматтай мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн, эх хэл дээр буюу монгол хэл дээр бэлтгэгдсэн байна. Хэвлэмэл байдлаар 2 хувь хийгдсэн байна.

.