Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

Эйр Кондишн засварын үйлчилгээ тендер

Төрөл: Үнийн санал хүсэх тухай
Тендерийн дугаар: OPTBT337
Зарласан огноо: 2016-11-22
Хаагдах огноо: 2016-12-01
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Татах

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Эйр Кондишн засварын үйлчилгээ” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт Үнийн санал ирүүлэхийг урьж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү зарын Хавсралтаас авна уу.)

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Эйр Кондишн засварын үйлчилгээ хийж гүйцэтгэх
    • Эйр кондишныг шалгах
    • Шаардлагатай засварыг хийх
    • Шаардлагатай бол фреон цэнэглэх

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Үнийн санал хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Монгол хэлээр бэлдэж 2016 оны 12 сарын 1-ны өдрийн 14:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт OPTBT337 Эйр Кондишн засварын үйлчилгээ гэж бичиж) ирүүлэнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийнгарчигт: Асуулт – Эйр Кондишн засварын үйлчилгээ гэж бичиж) 2016 оны 11 сарын 28 -ны өдрийн 14:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Үнийн санал бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү

"ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.