Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

Биологийн нөхөн сэргээлтийн үйлчилгээ нийлүүлэх тухай

Төрөл: Санал хүсэх тухай
Тендерийн дугаар: WS897402143
Зарласан огноо: 2016-12-14
Хаагдах огноо: 2017-01-05
Дэлгэрэнгүй мэдээлэл:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Биологийн нөхөн сэргээлтийн үйлчилгээ ” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Ханбогд суманд байрлах Компаний “Орон нутгийн ургамал үржүүлгийн” төвийн үйл ажиллагааг цаашид эрхлэн явуулах
  • Компаний уурхайн нөлөөллийн бүс дэх заагдсан талбаруудад биологийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах.

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрэм
  • Тусгай зөвшөөрлүүд
  • Сүүлийн гурван жилийн аудит хийсэн санхүүгийн тайлан
  • Өнгөрсөн жилүүдэд нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан ажлуудын танилцуулга
  • Гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм.

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт; WS897402143, “Биологийн нөхөн сэргээлтийн үйлчилгээ ”) ирүүлнэ үү!

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – WS897402143, “Биологийн нөхөн сэргээлтийн үйлчилгээ ”) 2016 оны 12 сарын 29-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

"ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.