Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

“Хүдэр дамжуулах төхөөрөмжийн доторлогооны ган хуяг” нийлүүлэх тухай

Төрөл: Санал хүсэх тухай
Тендерийн дугаар: WS915939564
Нээх огноо: 2017-01-06
Хаах огноо: 2017-01-13 17:00
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Татах

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Доторлогооны ган хуяг” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү зарын Хавсралтаас авна уу.)

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Доторлогооны ган хуягийг үйлдвэрлэж, нийлүүлэх бөгөөд Монгол улсын нутаг дээр үйлдвэрлэж нийлүүлэх нь илүү сайн талтай

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Түүхий эд материалын эх үүсвэр, хими найрлага болон хатуулагийн үзүүлэлт
  • Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологийн товч танилцуулга
  • Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
  • Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм.
  • ЭМААБО/Чанарын бодлого, төлөвлөгөө

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Монгол эсхүл Англи хэлээр бэлдэж 2017 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт тендерийн дугаар WS915939564 тендерийн нэр Хүдэр дамжуулах төхөөрөмжийн доторлогооны ган хуяг” нийлүүлэх гэж бичиж) ирүүлэх буюу эсвэл хэвлэмэл хувийг дугтуйнд хийж (дугтуйн дээр нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийн дугаарыг бичиж) доорх хаягаар авчирж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн Хангамжийн хэлтэс

Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15

Сүхбаатар дүүрэг, 14240

Монгол улс, Улаанбаатар

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт тендерийн дугаар WS915939564 тендерийн нэр “Хүдэр дамжуулах төхөөрөмжийн доторлогооны ган хуяг” нийлүүлэх гэж бичиж) 2017 оны нэгдүгээр сарын 11-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС



ХАВСРАЛТ 1

1. Ханган нийлүүлэлтийн цар хүрээ

    • Ерөнхий шаардлага
    • Тендерт оролцох хүсэлт гаргагч нь төрөл бүрийн хэлбэр, хэмжээ бүхий хуягнуудын техникийн зураг болон загварыг хийх чадвартай байх
    • Хуягнуудын хийгдэх материал нь
      • ASTM A532M, ASTM A128M стандартыг хангах эсвэл хатуулаг болон элэгдэл тэсвэрлэх чанараараа түүнтэй ижил төстэй ган байна.
      • Зарим төрлийн хуягны хувьд материал нь Hardox 500 болон түүнтэй хатуулаг болон элэгдэл тэсвэрлэх чанараараа ижил төстэй ган байна
    • Хуягнуудын материалын шинж чанарыг харуулсан үзүүлэлтийг ирүүлж болно

Тендерт оролцох хүсэлт гаргагч нь хүдэр дамжуулах, тэжээх, юүлэх төрөл бүрийн төхөөөрөмжид ашиглагддаг, өөр өөр хэлбэр, хэмжээ бүхий ган хуягуудыг үйлдвэрлэж, нийлүүлэх чадвартай байх шаардлагатай.

2. Хуягнуудын техникийн зураг

Оюу Толгой Уурхайд нийтдээ 700 гаруй төрлийн өөр өөр хэлбэр, хэмжээ бүхий ган хуягнуудыг хэрэглэдэг бөгөөд мэдээлэл өгөх зорилгоор эдгээрийг төлөөлүүлж түгээмэл хэрэглэгддэг зарим төрлийн доторлогооны ган хуягны техникийн зургийг хавсаргав.

.