EOI - Оролцох сонирхол хүлээн авах

“Оффисын хэрэглээний зүйлс” нийлүүлэх тухай

Тендерийн дугаар: WS863335035
Нээх огноо: 2017-01-06
Хаах огноо: 2017-01-20 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит Орон нутгийн компаниудыг “Оффисын хэрэглээний зүйлс” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох сонирхол хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Цай, кофе, сүү, ёотон;
  • Нэг удаагийн халбага, аяга;
  • Бусад оффисын хэрэглээний зүйлсүүд.

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур
  • Компани нь Ханбогдод бүртгэлтэй бөгөөд үйл ажиллагаа нь Ханбогдод явагддаг байх
  • Компани нь Ханбогдод байршилтай нөөцийн агуулахтай байх
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, НӨАТ-ын гэрчилгээ
  • Компаний өмчлөлийн бүтэц болон компаний бүтэц зохион байгуулалтын диаграм
  • Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
  • Бусад шаардлагатай баримт бичгүүд (ЭМААБО/Чанарын бодлого, төлөвлөгөө гэх мэт)

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох сонирхолыг хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2017 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS863335035 Оффисын хэрэглээний зүйлс гэж бичиж) ирүүлнэ.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт WS863335035 – Оффисын хэрэглээний зүйлс гэж бичиж) 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.