Тендер, Оролцох сонирхол хүлээн авах

“Суудлын болон Ачааны автомашины дугуй” нийлүүлэх тухай

Төрөл: Санал хүсэх тухай
Тендерийн дугаар: WS863020804
Нээх огноо: 2017-01-09
Хаах огноо: 2017-01-23 17:00
Дэлгэрэнгүй мэдээлэл:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Суудлын (PCR) болон Ачааны автомашины (TBR) дугуй” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна. Ханган нийлүүлэгч уг бүтээгдэхүүний хадгалалт болон холбогдох техникийн дэмжлэг үзүүлэх үүргийг хүлээнэ.

“Оюу толгой” компани Суудлын болон Ачааны автомашины дугуй нийлүүлж байснаа нотлох баримт бүхий, эдгээр ажил үйлчилгээг гүйцэтгэх чадвартайгаа батлан харуулсан арвин туршлагатай компаниудыг л хайж байна.

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Олон төрлийн хэмжээ бүхий суудлын автомашины шороон болон бартаат замд зориулсан дугуй (Toyota Land Cruiser 70 series, Ford and Nissan SUV’s)
  • Олон төрлийн хэмжээ бүхий автобус болон ачааны автомашины шороон болон бартаат замд зориулсан дугуй (Kenworth, Kamaz, Isuzu, Hyundai, Foton, Iveco etc..)
  • Компанийг төлөөлөн харилцах хүний мэдээлэл

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Улсын бүртгэлийн, НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбар, аж ахуйн нэгжийн дүрэм
  • Аж ахуйн нэгжийн танилцуулга (Аж ахуйн нэгжийн хэлбэр, эрхэлж буй үйл ажиллагааны цар хүрээ ба үндсэн үйл ажиллагаа, товч түүх, агуулахын хэмжээ ба байршил)
  • Суудлын болон Ачааны автомашины дугуй нийлүүлж байсан туршлага (бренд, хэзээ эхэлсэн, ямар нэрийн бүтээгдэхүүнүүдийг хаанаас авах тухай төлөвлөгөө, бизнесийн түншүүд, )
  • Албан ёсны борлуулагчын гэрчилгээ

(Бизнес болон үйлчилгээ үзүүлэх эрх бүхий албан ёсны борлуулагчийн гэрчилгээний хуулбарууд)

  • Санал болгох суудлын болон ачааны автомашины дугуйны мэдээлэл, брошур, техникийн үзүүлэлт болон дугуйны төрөлАлбан ёсны борлуулагчын гэрчилгээ
  • Санхүүгийн байдал (Cүүлийн жилийн санхүүгийн үзүүлэлтийн хураангуй, эргэлтийн хөрөнгийн жилийн эргэц, эргэлтийн хөрөнгийг хэрхэн санхүүжүүлдэг тухай)

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи ба Монгол хэлээр бэлдэж 2016 оны нэг сарын 23-ны өдрийн 17:00 цагаас өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS863020804 – “Суудлын болон Ачааны автомашины дугуй гэж бичиж) ирүүлэх буюу эсвэл хэвлэмэл хувийг дугтуйнд хийж (дугтуйн дээр нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийн дугаарыг бичиж) доорх хаягаар авчирж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн Хангамжийн хэлтэс

Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15

Сүхбаатар дүүрэг, 14240

Монгол улс, Улаанбаатар

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт WS863020804 – “Суудлын болон Ачааны автомашины дугуйгэж бичиж) 2016 оны нэг сарын 13-ны өдрийн 17:00 цагаас өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.