EOI - Оролцох сонирхол хүлээн авах

“Элэгдэл бууруулагч бодис ханган нийлүүлэх” тухай

Тендерийн дугаар: WS922739223
Нээх огноо: 2017-01-13
Хаах огноо: 2017-01-23 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:

'Компани' гэх) туршлага, чадавхи бүхий, боломжит компаниудыг “Элэгдэл бууруулагч бодис ханган нийлүүлэх”-тэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай:

  • Оюу Толгойн Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн засвар үйлчилгээнд ашиглагдах Элэгдэл бууруулагч бодис ханган нийлүүлэх. Жилийн хэрэглээ ойролцоогоор 10,000 – 12,000 кг.

Нийлүүлэгчид тавигдах ерөнхий шаардлага:

  • Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байх
  • Ижил төстэй бараа, бүтээгдэхүүн нийлүүлж байсан туршлагатай байх
  • Оюу толгойн төлбөрийн ерөнхий нөхцлийг хүлээн зөвшөөрөх боломжтой байх (Бараа бүтээгдэхүүн нийлүүлж, нэхэмжлэх хүргүүлсэн сарын сүүлийн өдрөөс хойш 45 хоног)
  • 2-3 сарын хэрэглээний бодисыг нөөцлөх техникийн болон санхүүгийн чадавхитай байх

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Компанийнтанилцуулга (санхүүгийн чадавхи, агуулах, туршлагын мэдээллийг агуулсан байна)
  • Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
  • Нийлүүлэх Элэгдэл бууруулагч бодисын танилцуулга (үйлдвэрлэгч, бүтээгдэхүүний дугаар, бодисын хатах болон элэгдэх хугацаа, бодисын савалгааны хэмжээ, хортой байдлын үзүүлэлтийн мэдээллийг агуулсан байна)

Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

2017 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт “WS922739223 – Элэгдэл бууруулагч бодис ханган нийлүүлэх” гэж бичиж) ирүүлнэ.

Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан буюу цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн Мэдээллийн санд бүртгүүлээгүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.