EOI - Оролцох сонирхол хүлээн авах

КОМАЦУ 930Е – 4SE Загварын Хүнд Даацын Автомашины Хөнгөн Жинтэй Тэвш нийлүүлэх тухай

Тендерийн дугаар: WS863088662
Нээх огноо: 2017-02-06 11:00
Хаах огноо: 2017-02-17 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:
Баримт бичиг:
Татах

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “КОМАЦУ 930Е – 4SE Загварын Хүнд Даацын Автомашины Хөнгөн Жинтэй Тэвш” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү зарын Хавсралтаас авна уу.)

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Одоо ажиллаж байгаа КОМАЦУ 930Е – 4SE Загварын хүнд даацын автомашинд таарах хөнгөн жинтэй тэвшний загварыг гаргах, металл хийцийг үйлдвэрлэх нийлүүлэх ажлыг гүйцэтгэх;

Төслийн талаарх товч:

  • Хамгийн эхний тэвшийг 2018 оны нэгдүгээр сард нийлүүлэгдэхээр тооцож байгаа болно
  • Компани нь уг тэвшнүүдийг газарзүй байршлын хувьд манай бизнесийн байршилд тохиромжтой газар үйлдвэрлэж нийлүүлэхийг хүсэж байгаа бөгөөд ингэснээрээ бүтээгдэхүүний үнэ, чанар болон нийлүүлэх хугацаанд ямар нэг хөнгөлөлтийг үзүүлнэ гэсэн үг биш юм.

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Компанийн 2016 оны санхүүгинй болон татварын тайлан
  • Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
  • Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм.
  • Хавсралтуудад заасан бусад шаардлагатай баримт бичгүүд (ЭМААБО/Чанарын бодлого, төлөвлөгөө гэх мэт)

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2017 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS863088662 – “КОМАЦУ 930Е – 4SE Загварын Хүнд Даацын Автомашины Хөнгөн Жинтэй Тэвш” нийлүүлэх тухай гэж бичиж) ирүүлэх буюу эсвэл хэвлэмэл хувийг дугтуйнд хийж (дугтуйн дээр нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийн дугаарыг бичиж) доорх хаягаар авчирж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн Хангамжийн хэлтэс

Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15

Сүхбаатар дүүрэг, 14240

Монгол улс, Улаанбаатар

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

"ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.