Шатахуун түгээх станцын ашиглалтад зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) Ханбогд суманд байрлах Компаний уурхайн сайтад байрлах шатахуун түгээх станцд доор дурдсан зөвлөх үйлчилгээ авах шаардлагатай байгаа тул холбогдох туршлага, чадамжтай үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийг Тендерт оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.

Үйлчилгээ үзүүлэгч нь дараах ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Ашиглалт, үйл ажиллагааны үнэлгээ, дүгнэлт, сайжруулалт болон заавар зөвлөгөө авах.
  • Шугам хоолойн, шүүлтүүрний хэсгүүд болон даралтуудын засвар үйлчилгээний үнэлгээ, дүгнэлт, сайжруулалт болон заавар зөвлөгөө авах.
  • Гал болон онцгой байдлын үнэлгээ, дүгнэлт, сайжруулалт болон заавар зөвлөгөө авах,
  • Завсар үйлчилгээний багийнханд нефтийн бүтээгдэхүүн, шугам хоолой, түлшний танкны талаар зааварчилгаа өгөх, сургалт явуулах.

Үйлчилгээ үзүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрэм
  • Тусгай зөвшөөрлүүд
  • Сүүлийн гурван жилийн аудит хийсэн санхүүгийн тайлан
  • Өнгөрсөн жилүүдэд энэхүү чиглэлээр зөвлөх үйлчилгээ явуулсан ажлуудын танилцуулга
  • Гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм.

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2017 оны 03 сарын 29-ний өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт; WS962742466, “Шатахуун түгээх станцын ашиглалтад зөвлөх үйлчилгээ үзүүлэх ”) ирүүлнэ үү!

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – WS962742466, “Шатахуун түгээх станцын ашиглалтад зөвлөх үйлчилгээ үзүүлэх ”) 2017 оны 03 сарын 23-ний өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

"ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС