EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Тэсрэх бодис болон тэсэлгээний үйлчилгээ нийлүүлэх тухай

Тендерийн дугаар: WS970830011
Нээх огноо: 2017-03-31 09:00
Хаах огноо: 2017-05-15 10:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:
Баримт бичиг:
Татах

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит компаниудыг Ил уурхай болон Далд уурхайд “Тэсрэх бодис болон тэсэлгээний үйлчилгээ” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлтийг дор дурьдсан шаардлагын дагуу ирүүлэхийг урьж байна.

Компани нь зөвхөн боломжит нийлүүлэгчдээс Тендерт оролцох хүсэлm хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм. Энэхүү Тендерт оролцох хүсэлтийн зорилго нь энэ ажлыг хийж гүйцэтгэх сонирхолтой компаниудын ажил гүйцэтгэх боломж, ажлын туршлага, ерөнхий чадварыг ойлгож мэдэхэд оршино. Компани нь 2019 оны гуравдугаар сар дуустал энэ ажлыг хийж гүйцэтгэх гэрээтэй ханган нийлүүлэгчтэй болно.

1-Р ХЭСЭГ. ДАЛД УУРХАЙ ДАХ АЖЛЫН ЦАР ХҮРЭЭ

Ханган нийлүүлэгч нь Далд уурхайн үйл ажиллагаанд хэрэглэгдэх хөндлөн малталтын ажил, босоо амны нэвтрэлтийн ажил, нэмэлт тэсэлгээ, бөөн малталтын тэсэлгээ, огтлох малталтын тэсэлгээ, хүдэр буулгуурын малталтын тэсэлгээ ажилд шаардлагатай дараах шаардлагыг хангасан тэсрэх бодис нийлүүлэх болон тэсэлгээний үйлчилгээг гүйцэтгэх ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Далд уурхайн бүтээн байгуулалт, босоо ам малтах зэрэг шаардлагатай тэсэлгээний ажил тохиромжтой усанд тэсвэртэй тэсрэх бодис (усан гель) үйлдвэрлэх,
  • Үйлдвэрлэсэн тэсрэх бодисыг босоо амны цамхагт Компаниас заасан тоо хэмжээгээр, заасан хугацаанд байршуулах,
  • Тэсэлгээний систем болон бусад нэмэлт хэрэгсэл нийлүүлэх,
  • Далд уурхайд тэсэлгээний үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай үндсэн машин тоноглол, тоног төхөөрөмжийг ажиллуулах, /энд насосоор шахагдсан тэсрэх бодисыг холих, хүргэх зэрэг орно/,
  • Төслийн талбай дээр Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн тэсрэх бодисны агуулахтай байх, тэсрэх материалын агуулахыг хууль тогтоомжийн шаардлагыг хангасан байдлаар хариуцан ажиллах,
  • Тэсэлгээний үйл ажиллагаанд бүх талын техникийн туслалцаа үзүүлэх

Далд уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай тэсрэх бодис болон тэсэлгээний ажлын дэлгэрэнгүй техникийн үзүүлэлтийг энэхүү Тендерт оролцох хүсэлтийн Хавсралт 1 “ Attachment 1OT_UG_Explosives Technical Specification_Mar 2017” хавсралтаар оруулав.

2-Р ХЭСЭГ. ИЛ УУРХАЙ ДАХ АЖЛЫН ЦАР ХҮРЭЭ

Ханган нийлүүлэгч нь Ил уурхайн тэсэлгээний ажилд хэрэглэгддэг байнгын хана (хүрээ) гүйцээх тэсэлгээ, үйлдвэрлэлийн тэсэлгээ болон байнгын хана гаргах (хүрээ гаргах) тэсэлгээний ажилд шаардлагатай дараах тэсрэх бодис нийлүүлэх болон тэсэлгээний үйлчилгээг гүйцэтгэх ба үүгээр хязгаардлагдахгүй:

  • Төслийн талбай дах тэсрэх бодис үйлдвэрлэлийн байгууламжийг ашиглан усанд тэсвэртэй тэсрэх бодис үйлдвэрлэх,
  • Үйлдвэрлэсэн тэсрэх бодисыг Компаний гаргасан уурхайн загвар төлөвлөгөөнд заасны дагуу холбогдох тэсэлгээний цооногт хүргэх, байршуулах,
  • Уурхайн загварт нийцсэн тэсэлгээний систем болон бусад нэмэлт хэрэгсэл нийлүүлэх,
  • Тэсрэх бодис үйлдвэрлэхэд шаардлагатай үндсэн машин тоноглол, тоног төхөөрөмжийг ажиллуулах,
  • Төслийн талбай дээр Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн тэсрэх бодисны агуулахтай байх, агуулахыг хариуцан ажиллах,
  • Тэсэлгээний ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлэх.

Тус бараа үйлчилгээг нийлүүлэх боломжтой ханган нийлүүлэгч нь хамгийн багадаа дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай:

  • Далд уурхай болон Ил уурхай дах ажлын цар хүрээг хослон гүйцэтгэх боломж болон чадамжтай,
  • Компаний уурхайн үйл ажиллагаанд тохирсон, үйл ажиллагааны зорилгод нийцсэн тэсрэх бодисыг нийлүүлэх,
  • Компаний ажилчид хэрэглэхэд хялбар бараа нийлүүлэх,
  • Компаниас гаргасан хуваарийн дагуу Далд уурхай болон Ил уурхайн үйл ажиллагаанд тохирсон тэсэлгээний системийг нийлүүлэх,
  • Ажлыг үр дүнтэйгээр зохион байгуулахад шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин хангалттай байх,
  • Далд болон Ил уурхайн үйл ажиллагаанд нэмүү өртөг авчрах чадамжтай,
  • Үр дүнтэй нийлүүлэлтийн сүлжээтэй, үр дүнтэй дотоодын систем, процесстэй байх,
  • Тэсрэх бодис үйлдвэрлэх болон тэсэлгээний үйлчилгээ гүйцэтгэж байсан сайн туршлагатай, өмнөх туршлага, гүйцэтгэлийн талаар нотолгоо баримттай байх,
  • Гадаадын компаниуд тухайн ажил үүргийг холбогдох хууль тогтоомж болон Компаний бодлого журмын дагуу гүйцэтгэхийн тулд Монгол улсын үндэсний ханган нийлүүлэгчтэй хамтрах шаардлагатай.

ТЕНДЕРТ ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭД ХҮРГҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

Сонирхсон компаниуд дараах мэдээллийг багтаасан Ажил гүйцэтгэлийн төлөвлөгөөг ирүүлэх ба ирүүлсэн материалын дагуу Компаниас шалган, үнэлгээ хийнэ:

1.Техникийн санал: саналд дараах зүйлсийн багтаасан байх ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Тэсрэх бодис нийлүүлэх болон тэсэлгээний үйлчилгээ гүйцэтгэх ажил гүйцэтгэлийн төлөвлөгөө,
  • Дээр дурьдсан шаардлагуудыг бүрэн хангасан тэсрэх бодис нийлүүлэх болон тэсэлгээний үйлчилгээ гүйцэтгэх чадамжтайг нотлох,
  • Компаниас өгсөн техникийн үзүүлэлтэнд тохирсон барааны төрлийн мэдээлэл болон үйлдвэрлэлийн хүчин чадал,
  • Ажил гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, дэд бүтэц болон байгууламжийн мэдээлэл,
  • Бүх талын техникийн туслалцаа үзүүлэх техникийн чадвар.

2.Үнийн саналын (барагцаа): саналд дараах зүйлсийг багтаасан байх ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Тэсрэх бодис болон тэсэлгээний үйлчилгээ үзүүлэх барагцаа үнийн саналын загвар,
  • Нийлүүлэх бараа болон барааны төрлийн барагцаа үнийн санал,
  • Байгууллагын бүтэц зохион байгуулалтын схем,
  • Санхүүгийн чадварыг батлах бичиг баримт,
  • Тэсрэх бодисыг болон нэмэлт хэрэгслийг үйлдвэрээс Компаний төслийн талбай хүртэл хүргэх нийлүүлэлтийн сүлжээний тайлбар,
  • Нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгах, болзошгүй эрсдэлүүдийг хянаж ажиллах чадвартайгаа нотлох.

3.Дотоодын ханган нийлүүлэлтийг дэмжих талаар мэдээлэл

  • Монгол улсын холбогдох хууль тогтоомжинд заасан бүх тусгай зөвшөөрөл, лицензийг авсан, байнга байлгах төлөвлөгөөтэй байх,
  • Компаний дотоодын ханган нийлүүлэгчийг дэмжих шаардлагыг дэмжин, дотоодоос боловсон хүчнээ бүрдүүлэх, орон нутгийг дэмжих бодлого, стратегитай байх.

4.Бусад шаардлагатай баримж бичиг:

  • Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагааны төлөвлөгөө,
  • Чанарын хяналтын төлөвлөгөө,
  • Ажилчдын харилцаа / Үйлдвэрлэлийн харилцааг зохицуулах төлөвлөгөө.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2017 оны тавдугаар сарын 15-ны өглөөний 10:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS970830011 – Тэсрэх бодис болон тэсэлгээний үйлчилгээ - Ханган нийлүүлэчгийн нэр гэж бичиж) ирүүлэх буюу эсвэл хэвлэмэл хувийг дугтуйнд хийж (дугтуйн дээр нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийн дугаарыг бичиж) доорх хаягаар авчирж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн Хангамжийн хэлтэс

Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15

Сүхбаатар дүүрэг, 14240

Монгол улс, Улаанбаатар

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

"ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.