EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Өмнөговь аймгаас туслах ажиллах хүчин нийлүүлэх тухай

Тендерийн дугаар: WS996410752
Нээх огноо: 2017-05-01 09:00
Хаах огноо: 2017-05-16 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Өмнөговь аймгаас туслах ажиллах хүчин” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Баяжуулах үйлдвэрийн дотор болон эргэн тойронд нь асгарсан шингэн зуурмаг болон хүдрийг цэвэрлэх цэвэрлэгээний ажилчид (ойролцоогоор 12 хүн, 3 багт хуваагдан 14/7 хувиараар өдөрт өдрийн цайны 1 цагыг оролцуулан 12 цаг ажиллах)
  • Барилгын хашаа болон агуулахын талбайг цэвэрлэж агуулахыг нүүлгэн шилжүүлэх ажилчид (ойролцоогоор 8хүн, төслийн талбайд дуудсан цагт очиж ажиллах)
  • Уурхайн үйлчилгээний газрын ахлах ажилчидаас өгөх өдөр тутмын туслах ажлыг хийж гүйцэтгэх ажилчид (ойролцоогоор 8 хүн, төслийн талбайд дуудсан цагт очиж ажиллах)

Нийлүүлэгч нь Өмнөговь аймагт бүртгэл харъяалалтай байх ба нийлүүлэх ажиллах хүчин нь Өмнөговийн иргэд байх шаардлагатай.

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм.

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи ба Монгол хэлээр бэлдэж 2017 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS996410752Өмнөговь аймгаас туслах ажиллах хүчин нийлүүлэх гэж бичиж) ирүүлэх эсвэл хэвлэмэл хувийг дугтуйнд хийж (дугтуйн дээр нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийн дугаарыг бичиж) доорх хаягаар авчирж өгнө үү.

Оюу толгойХХК-ийн Хангамжийн хэлтэс

Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15

Сүхбаатар дүүрэг, 14240

Монгол улс, Улаанбаатар

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт тендерийн дугаар – тендерийн нэр гэж бичиж) 2017 оны 05 сарын 10-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

"ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.