EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Эдийн засгийн нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговрын гэрээний үр дүнгийн үнэлэлт хийх тухай

Тендерийн дугаар: RFQ 6000572114
Нээх огноо: 2017-05-15 09:00
Хаах огноо: 2017-05-22 18:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага, чадавхи бүхий компаниудыг “Эдийн засгийн нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговрын гэрээний үр дүнгийн үнэлэлт хийх” тэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Үр дүнгийн үнэлгээний зорилго:

Үр дүнгийн үнэлгээний зорилго нь эдийн засгийн нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох ажиллагаа, амьжиргааг нөхөн сэргээх үйл ажиллагааны хүрсэн үр дүнг үнэлэхэд чиглэнэ. Эдийн засгийн нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговор нь нөлөөлөлд өртсөн ард иргэдийн амьжиргаа, амьдралын түвшинг төслийн нөлөөлөл бууруулах үйл ажиллагааны хүрээнд “сайжруулах эсхүл наад зах нь төслийн өмнөх үеийн хэмжээнд хүртэл нөхөн сэргээх” үндсэн зорилготой (ОУСК-ийн ГШ/ГС5 стандартын дагуу).

Нийлүүлэгчид тавигдах ерөнхий шаардлага:

  • Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байх
  • Ижил төстэй үнэлгээ хийж байсан туршлагатай байх
  • Оюу толгойн төлбөрийн ерөнхий нөхцлийг хүлээн зөвшөөрөх боломжтой байх (Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж, нэхэмжлэх хүргүүлсэн сарын сүүлийн өдрөөс хойш 45 хоног)

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Компанийн танилцуулга (санхүүгийн чадавхи, туршлагын талаарх мэдээллийг агуулсан байна)

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2017 оны 5 сарын 22-ны өдрийн 18:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт Эдийн засгийн нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговрын гэрээний үр дүнгийн үнэлэлт хийх тухай гэж бичиж) ирүүлнэ үү.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан буюу цаашдын шалгаруулалтанд оруулах боломжтой ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.