EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Tableau програм хангамжийн дэмжлэг үзүүлэх

Тендерийн дугаар: WS1021348511
Нээх огноо: 2017-05-18 09:00
Хаах огноо: 2017-05-31 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) Мэдээллийн тeхнологийн туршлага бүхий зөвхөн Монголд бүртгэлтэй компаниудыг Tableau програм хангамжийн дэмжлэг үзүүлэх тухай Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Тэндэрт шалгарсан нийлүүлэгчээс томилогдсон Tableau экспэрт нь ажлын гүйцэтгэлийн тогтмол бэлтгэдэг тайлангуудыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, хамаарах алба хэлтсүүдийн Tableau програм хангамж хэрэлэгчдэд сургалт явуулах зэрэг ажлыг чанартай, хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэн хийж гүйтцэтгэнэ. Дийлэнх үйлчилгээг Улаанбаатар хотоос алсын зайнаас зайнаас үзүүлж болох бөгөөд шаардлагатай тохиолдолд уурхай дээр очиж ажиллана.

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур
  • Ижил төрлийн үйлчилгээ үзүүлж байсан туршлага, гүйцэтгэсэн ажлын жагсаалт, товч мэдээлэл
  • Tableau програм хангамжыг эзэмшигчээс олгосон эрхийн гэрчилгээний хуулбар, гэрээ зэрэг албан ёсны баримтууд
  • Tableau экспэртийн CV
  • Компанийн хувь эзэмшигчдийн бүтэц
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбар

Компани нь зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2017 оны 05 сарын 31-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS1021348511Tableau - санал илгээж буй компанийн нэр гэж бичиж) илгээнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт WS863363556 – Tableau гэж бичиж асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.