EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Оюу Толгой компанид ажилладаг гадаад мэргэжилтэнүүд болон тэдний гэр бүлд Монгол хэл, соёлын хичээл заах тухай

Тендерийн дугаар: 6000574090
Нээх огноо: 2017-05-26 09:00
Хаах огноо: 2017-06-08 18:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:
Баримт бичиг:
Татах

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай сонирхогч этгээдүүдийг “Оюу толгой компанид ажилладаг гадаад мэргэжилтэнүүд болон тэдний гэр бүлд Монгол хэл, соёлын хичээл” заах тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтээ (ОСИХ) ирүүлэхийг урьж байна.

[ОСИХ нь тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

  • Ажлын цар хүрээ:

Сонирхогч этгээд нь дараах бүх ажлуудыг, гэхдээ эдгээрээр хязгаарлагдахгүй, хийж гүйцэтгэх шаардлагатай:

  • Энэхүү төслийн зорилго нь Оюу Толгой компанид ажилладаг гадаад мэргэжилтэнүүд болон тэдний гэр бүлд Монгол хэл, соёлын хичээлийг чанартай заах сургуулиудыг олоход оршино. Сонирхогч этгээд нь өөрсдийн хүчин чадалд суурилан хичээлүүдийг заасах бөгөөд доорх ажлуудыг хариуцан зохион байгуулах чадвартай байна. Үүнд:

• Монгол үндэстэн (түүх, соёл, ёс заншил, нүүдлийн аж ахуй, соёл гэх мэт), Монгол хэл, соёлын хичээлүүдийг ажилладаг гадаад мэргэжилтэнүүд болон тэдний гэр бүлд Англи хэлээр сургалтын хөтөлбөр бэлтгэх;

• Сургууль болон сургалтын хөтөлбөр нь Магадлан итгэмжлэгдсэн байх;
• Сар бүрийн ирц бүртгэлийн хуудсыг Компанид гаргаж өгөх;
• 7 хоногт дор хаяж 12 цагийн хичээл заах;
• Ганцаарчилсан сургалт явуулах боломжтой бол давуу тал болно;

  • Сонирхогч этгээд нь суралцагчиддаа зохих виз авч өгөх ажиллагааг хариуцах ба виз авахтай холбоотой бүх үйл ажиллагааг хуулийн дагууявуулна. Компанийн Аяллын баг нь сургууль болон виз хүсэгчийн нарыг холбох үндсэн оролцогч байна. Боломжит сонирхогч этгээд дараах ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:

• Визийн урилга, олон удаагийн виз, оршин суух үнэмлэхийг ажлын 10 хоногт батгаан шуурхай гаргаж өгөх, авах;

• Виз болон оршин суух үнэмлэхийг цаг тухайд нь ажлын 5 хоногт батгаах сунгуулах;
• Оршин суух үнэмлэх болон олон удаагийн визийн хугацаанд гадаадын иргэнийг буцаах.

  • Сонирхогч этгээдэд тавигдах ерөнхий шаардлага:

• Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байх;
• Ижил төстэй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж байсан туршлагатай байх;
• Компанийн төлбөрийн ерөнхий нөхцлийг хүлээн зөвшөөрөх боломжтой байх (Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж, нэхэмжлэх хүргүүлсэн сарын сүүлийн өдрөөс хойш 45 хоног);
• Ажил гүйцэтгэхэд шаардлагатай техникийн болон санхүүгийн чадавхитай байх.

Туршлагатай, сонирхогч этгээд нь хавсралтанд байгаа “ОСИХ-ийн хяналтын хуудас”-ыг бүрэн бөглөж, ОСИХ-ийн хамтаар хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

  • Шаардлагатай бичиг баримтууд:
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд болон журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар.

*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол энд тэмдэглэгээ хийнэ үү.

Сонирхогч этгээд нь Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд (SQMS) бүртгүүлээгүй бол http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “ОСИХ-ийн хяналтын хуудас”—д бүртгэлийн дугаараа бичсэн байна.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон Монгол хэдээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу ОСИХ-ийн НЭР болон ДУГААР” бүхий гарчигтайгаар 2017 оны 6-р сарын 8-ны Улаанбаатарын цагаар 18:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь сонирхогч этгээдүүдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж, ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зар, үйл ажиллагааны хүрээнд асуулт хүлээн авахгүй, хариулахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР



.