EOI - Оролцох сонирхол хүлээн авах

K2 BLACKPEARL програм хангамжийн дэмжлэг үзүүлэх

Тендерийн дугаар: WS1028831841
Нээх огноо: 2017-05-31 09:00
Хаах огноо: 2017-06-13 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:
Баримт бичиг:
Татах

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) Мэдээллийн тeхнологийн туршлага бүхий зөвхөн Монголд бүртгэлтэй компаниудыг K2 BlackPearl програм хангамжийн дэмжлэг үзүүлэх тухай тендерт оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь бизнeсийн процессийг автоматжуулах ажил хийж гүйцэтгэсэн туршлагатай байх шаардлагатай бөгөөд К2 BlackPearl платформ ашиглаж хөгжүүлэлт хийж байсан туршлагатай бол илүү давуу тал болно. Нийлүүлэгч нь хөгжүүлсэн апликэшн дээрээ ажлын гүйцэтгэлийн тайлан бэлтгэх болон хэрэглэгчдэд сургалт явуулах зэрэг ажлыг чанартай, хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэнэ.

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Сүүлийн 3-н жилийн санхүүгийн тайлангийн хуулбар
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар
  • Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол энд тэмдэглэгээ хийнэ үү.
  • Бизнeсийн процессийг автоматжуулах үйлчилгээ үзүүлж байсан туршлага, гүйцэтгэсэн ажлын жагсаалт, товч мэдээлэл
  • К2 BlackPearl програм хангамжыг эзэмшигчээс олгосон эрхийн гэрчилгээний хуулбар, гэрээ зэрэг албан ёсны баримтууд
  • K2 BlackPearl экспэртийн CV

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” -ийн НЭР болон ДУГААР бүхий гарчигтайгаар 2017 оны 06-р сарын 13-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР

.