EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Эдийн засгийн нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговрын гэрээний үр дүнгийн үнэлгээ хийх тухай

Тендерийн дугаар: 6000572114
Нээх огноо: 2017-06-07 09:00
Хаах огноо: 2017-06-16 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:
Баримт бичиг:
Татах

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Эдийн засгийн нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговрын гэрээний үр дүнгийн үнэлгээ хийх” ажил үйлчилгээнд Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Оюу толгой (OT) уурхайн болон дэд бүтцийн байгууламжийг барьж байгуулах үйл ажиллагаа 2011-2013 онуудад явагдсан бөгөөд Ханбумбат онгоцны буудал, Гүний хоолойн усны цооног болон шугам хоолой, ОТ-Гашуун сухайт чиглэлийн тээвэр/дэд бүтцийн коридор зэрэг уурхай, дэд бүтцийн барилга байгууламжууд баригдсан. Энэ үед биет нүүлгэн шилжүүлэлт хийх шаардлагагүй ч эдийн засгийн хувьд нөлөөлөлд орсон гэж 89 малчин өрхийг тодорхойлсон юм. Эдгээр малчин өрхүүдэд үзүүлсэн шууд нөлөөг бууруулахад чиглэсэн Эдийн засгийн нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговрын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөр нь нөлөөлөлд өртсөн малчин иргэдийн амжиргаа, амьдралын түвшинг төслийн нөлөөлөл бууруулах үйл ажиллагааны хүрээнд “сайжруулах эсхүл наад зах нь нөхөн сэргээх”-д (ОУСК-ийн ГШ/ГС5 стандартын дагуу) чиглэсэн юм. Хөтөлбөрийн дагуу байнгын ажлын байраар хангах, сургалтад хамруулах, бэлчээрийн менежментэд дэмжлэг үзүүлэх, их дээд сургуулийн тэтгэлэг олгох, богино хугацааны сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа хэрэгжсэн болно. Энэхүү Үр дүнгийн үнэлгээний зорилго нь Эдийн засгийн нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговорын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн амлалтууд, амжиргааг нөхөн сэргээх үйл ажиллагааны хүрсэн үр дүнг үнэлэхэд чиглэнэ.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд болон журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар
  • Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол энд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Албан ёсны дистрибютер, худалдааны төлөөлөгчийн гэрчилгээ, хамааралтай бол (хуулбар)
  • Тусгай зөвшөөрлүүд, хамааралтай бол (хуулбар)
  • Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд, хэрэв бий бол

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” -ийн НЭР болон ДУГААР бүхий гарчигтайгаар 2017 оны 6-р сарын 16-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР

.