EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Ажил хөдөлмөрт бэлтгэх - Мэргэжил олгох сургалт ханган нийлүүлэх тухай

Тендерийн дугаар: WS1070563612
Нээх огноо: 2017-07-26 09:00
Хаах огноо: 2017-08-09 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:
Баримт бичиг:
Татах Татах

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Ажил хөдөлмөрт бэлтгэхэргэжил олгох сургалт” ханган нийлүүлэх Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Үйлчилгээ үзүүлэх байгууллага нь Өмнөговь аймагт дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Ажлын цар хүрээний тухай:

  • 1-р үе шат – Ажил хөдөлмөрт бэлтгэх

Хөтөлбөрийн агуулга, загварыг боловсруулж ажил хөдөлмөрт бэлтгэх 6-н сарын сургалтыг хүргэх. Энэхүү хөтөлбөр нь техникийн болон бусад ур чадварыг дээшлүүлэн оролцогчдын хөдөлмөрийн ур чадварыг сайжруулах урт болон богино хугацааны хэсгүүдтэй байх боломжтой.

  • 2-р үе шат – Мэргэжил олгох сургалт

Механик, цахилгаан болон гагнуур гэсэн мэргэжлүүдээр чадамж эзэмшүүлж, амжилттай төгсөгчдөд сонгогдсон мэргэжлийн гэрчилгээг олгоно.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар
    • Нотариатаар баталгаажуулсан Компанийн дүрэм

- Хэрэв холбогдох бичиг браимтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Албан ёсны дистрибютер, худалдааны төлөөлөгчийн гэрчилгээ, хамааралтай бол (хуулбар)
  • Тусгай зөвшөөрлүүд, хамааралтай бол (хуулбар)
  • Өмнө нь хэрэгжүүлж байсан Сургалтын хөтөлбөр танилцуулга жишээ

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу Ажил хөдөлмөрт бэлтгэх - Мэргэжил олгох сургалт -WS1070563612 бүхий гарчигтайгаар 2017 оны 8-р сарын 9-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР

.