EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Дугуйны обуданд металын шинжилгээ хийх (Үл эвдэх сорилт) үйлчилгээг ханган нийлүүлэх тухай

Тендерийн дугаар: WS1106951697
Нээх огноо: 2017-08-30 09:00
Хаах огноо: 2017-09-13 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:
Баримт бичиг:
Татах

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Дугуйны обуданд металын шинжилгээ хийх” үйлчилгээг ханган нийлүүлэхэд оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай (энд дурьдсанаар хязгаарлагдахгүй):

  • Оролцогч нь өөрөө буулгагч автосамосвал, дугуйт ачигч, дугуй бульдозер болон автогрейдер гэх мэт төрөл бүрийн уул уурхайн машин механизмын обуданд Үл Эвдэх Сорил (ҮЭС) хийх үйлчилгээ үзүүлэх
  • Оролцогч нь Компанийн Улаанбаатар хот дахь агуулахад хүргэгдсэн обудуудыг хүлээн авч өөрийн байгууламж уруугаа тээвэрлэн ҮЭС хийх
  • Оролцогч нь обудуудад металлын элсэн цэвэрлэгээг обуд үйлдвэрлэгчийн зөвлөсөн аргачлал болон цэвэрлэгээний материалыг ашиглан гүйцэтгэнэ
  • Оролцогч нь обудуудад ҮЭС-ийг обуд үйлдвэрлэгчийн зөвлөсөн аргачлалын дагуу хийх бөгөөд обудны ерөнхий үзлэгийг давхар хийнэ
  • Оролцогч нь ҮЭС-оор болон ерөнхий үзлэгээр илэрсэн зүйлсийг баримтжуулна. Обуд тус бүрд сорил болон үзлэгийн тайлан бэлтгэгдэх ба үүнд тухайн обуд нь сорилд тэнцсэн эсэх, цаашид уул уурхайн үйл ажиллагаанд ашиглахад аюулгүй эсэх талаар дүгнэсэн байна. Тайланд мөн Компанийн зүгээс анхааралдаа авч ажиллах шаардлагатай илэрцүүдийн талаар тусгасан байна
  • Оролцогч нь ҮЭС-д тэнцсэн обудуудыг обуд үйлдвэрлэгчийн зөвлөмжийн дагуу будна. Сорил болон үзлэгт оруулаад буцаахад бэлэн болсон обудуудыг тохирох суурин дээр нь зохистойгоор бэхлэн бэлдэж Компанийн Улаанбаатар хот дахь агуулах уруу хүргэнэ
  • Оролцогч нь сериалжуулаагүй аливаа обудын талаар Компанид мэдэгдэх ба Компанийн зааварчилгааны дагуу сериалжуулах боломжтой байх

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Санхүүгийн тайлан (хуулбар)
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар

- Хэрэв холбогдох бичиг браимтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Албан ёсны дистрибютер, худалдааны төлөөлөгчийн гэрчилгээ, хамааралтай бол (хуулбар)
  • Тусгай зөвшөөрлүүд, хамааралтай бол (хуулбар)
  • Ажиллах хүчний танилцуулга/ гол ажилтны товч намтар

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoiцахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудаснымаягтанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1106951697 – Дугуйны обуданд металын шинжилгээ хийх (Үл эвдэх сорилт) үйлчилгээг ханган нийлүүлэх тухай” бүхий гарчигтайгаар 2017 оны 9-р сарын 13-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР

.