EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Гүний уурхайн Удирдлагын Системийн (МОС) Хаб байгуулах, холбогдох стандарт боловсруулах, ажлын байран дахь сургалт зохион байгуулах зөвлөх үйлчилгээний тендерийн урилга

Тендерийн дугаар: CW2110336
Нээх огноо: 2017-09-08 09:00
Хаах огноо: 2017-09-22 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:
Баримт бичиг:
Татах Татах

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Гүний уурхайн Удирдлагын Системийн (МОС) Хаб байгуулах, холбогдох стандарт боловсруулах, ажлын байран дахь сургалт зохион байгуулах зөвлөх үйлчилгээ” ханган нийлүүлэх Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

МОС Хаб-ын тодорхойлолтыг дороос харна уу.

Гүний уурхайн удирдлагын систем ("МОС")

МОС нь гүний уурхайн үйл ажиллагааг урьдчилан тооцоолох, төлөвлөх, хуваарилах, шийдвэр гаргах, хуваарийн дагуу гүйцэтгэхэд өдөр тутам ашиглагддаг стандарт, журам, идэвхтэй удирдлагын хандлага, арга барилыг хамруулсан нэгдсэн тогтлолцоо процесс юм.

Ажлын цар хүрээний тухай:

Ажлын даалгавар Компанид МОС Хаб байгуулах, МОС-ын хэрэглүүрийн стандартчилал боловсруулах, Монгол хэлтэй ахлах ажилтнуудад МОС-ын хэрэглүүрийн ашиглалт болон идэвхтэй удирдлагын хандлага, арга барилын талаар сургахад туслах ажлаас бүрдэнэ. Түүнчлэн Компанид ажлын даалгаврыг гүйцэтгэхэд шаардлагатай хүн хүч, технологийн шийдэл, материалаар хангах болон дүн шинжилгээ хийх, ажлын нарийвчилсан цар хүрээг тодорхойлох, судалгаа хийх, загварчлах, бичиг хэрэг боловсруулах, туршин шалгах, тогтсон шийдэл нэвтрүүлэх зэрэг үйлчилгээ багтана.

Ажлын даалгавар үндсэн хоёр урсгалтай:

  • МОС Хаб байгуулах болон MOS хэрэглүүрүүдийг стандарт, нормд оруулах
  • Монгол хэлтэй ахлах ажилтнуудыг МОС-ын хэрэглүүрийн ашиглалт болон идэвхтэй удирдлагын хандлага, арга барилд сургах

Шалгарсан хуулийн этгээд доор дурдсан болон бусад шаардагдах ажлыг гүйцэтгэнэ:

  • МОС Хабд тохирох программын шийдлийг дүгнэн шинжилж, нарийвчилсан цар хүрээг тодорхойлж, шаардлага, техникийн үзүүлэлтийг тодорхойлно
  • Олон улсын менежментийн зөвлөх үйлчилгээний байгууллагатай хамтран МОС Хабд тохирох программын шийдэл олж тогтоон, үнэлж дүгнэн, нэвтрүүлэх санал дэвшүүлнэ
  • МОС Хабд сонгогдсон шийдлийг суурилуулах, тохируулах, төвхнүүлэн ашиглалтад шилжүүлэх ажлыг гүйцэтгэнэ
  • МОС-ын хэрэглүүрүүдэд шаардлагатай стандартууд, бичиг баримтын загвар хэв, журам, заавар зэргийг дүгнэн шинжилж, нарийвчилсан тоо хэмжээ, бүтэц, цар хүрээг тодорхойлж, боловсруулан бий болгоно
  • Одоо ашиглагдаж буй Англи хэл дээрх үзүүлэн призентац, сургалтын материал, элдэв маягт зэрэг 150-300 орчим МОС-ын хэрэглүүрийг Монгол хэл рүү орчуулна
  • МОС-ын одоо байгаа болон орчуулагдсан нийт хэрэглүүрийг МОС Хабыг ашиглалтад ормогц шилжүүлэн нэгтгэнэ
  • МОС-ын хэрэглүүрүүдээс үндэслэн МОС-ын Англи, Монгол хэлний цахим нэр томьёоны толь бичиг бий болгоно
  • Монгол хэлтэй ахлах ажилтнуудыг ажлын байран дээр нь МОС-ын хэрэглүүрийн ашиглалт болон идэвхтэй удирдлагын хандлага, арга барилд сургана

Хавсралт A-“Work steam high level” буюу ажлын урсгал, дарааллыг харуулсан бичигтэй танилцана уу.

МОС Хаб

МОС Хаб нь хэрэглэхэд хялбар, ашиглалтыг нь ойлгоход төвөггүй, ажилтанд туслахад тусгайлан чиглэсэн МОС-ын нийт хэрэглүүрийг (жишээ нь ажлын төлөвлөгөө, хуваарь, тусгай имэйл хаягийн жагсаалт гэх мэт) нэг дороос ашиглах боломжийг олгох программ юм. Түүнчлэн МОС-ын элэмент, ашиглалтын аудит үнэлгээг оруулж, хадгалж, тайлагнан харуулах боломжтой систем юм.

МОС-ын хэрэглүүр

МОС-ын хэрэглүүр нь биет, цахим олон төрлийн хэв шинжтэй. Үүнд процессын бүдүүвч диаграммууд, хурлын хөтөлбөр болон хийхээр тохирсон ажлын бүртгэлийн загварууд, ээлж солилцоход ашиглагдах тэмдэглэлийн маягтууд, товхимлууд, журмууд, шалгах хуудсууд, хурал, тайлан, төлөвлөгөөний бүдүүвч матрицууд, үзүүлэн призентац, төрөл бүрийн график (Парето, хит мап, хүрхрээ гэх мэт) зэрэг багтана.

Удирдамж

Сонирхсон туршлагатай хуулийн этгээдүүд хавсаргасан “Оролцох Сонирхлоо Илэрхийлэх Хүсэлт” маягтыг бөглөн дараах бичиг баримт, мэдээллийн хамт ирүүлнэ үү:

Зайлшгүй шаардлагатай бичиг баримт:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • ЭМААБО-ны дүрэм журам (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн дүрэм (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Хуулийн этгээдийн товч танилцуулга / товхимол
  • Өмчлөл / хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
  • Гүйцэтгэх багийн бүтэц / танилцуулга

* - Хэрэв эдгээр мэдээллийн сүүлийн үеийн хувилбар нь Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн Санд (SQMS) бүртгэгдсэн байгаа бол мэдээлнэ үү.

Ажлын даалгавартай холбоотой бичиг баримт:

  • Ажиллах хүчний танилцуулга болон төсөлд удирдлага, дүн шинжилгээ, загварчлах, шийдэл нэвтрүүлэхэд оролцож болзошгүй гол ажилтнуудын товч танилцуулга.
  • Боловсон хүчнээ бүрдүүлэх аргачлал.
  • Ижил төстэй, хамааралтай ажил гүйцэтгэсэн туршлагатай ажилтнуудын мэдээлэл, хоёроос багагүй ажлын жишээ асуудлын тодорхойлолт, хэрэгжүүлсэн шийдэл, үр дүн, үр ашгийн мэдээллийн хамт.
  • Тусгай зөвшөөрөл, гэрчилгээ.

Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгэгдээгүй сонирхсон хуулийн этгээд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтад бүртгэлийн дугаараа оруулах шаардлагатай.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр OTUGRFxBox@ot.mn хаяг руу CW2110336 Гүний уурхайн Удирдлагын Системийн (МОС) Хаб байгуулах, холбогдох стандарт боловсруулах, ажлын байран дахь сургалт зохион байгуулах зөвлөх үйлчилгээ” гарчигтайгаар 2017 оны 9 дүгээр сарын 22-ний 17 цагаас (Улаанбаатарын цагаар) өмнө илгээнэ үү.

Саналын урилга (RFP) болон нарийвчилсан ажлын даалгаварыг (SOW) зөвхөн шалгарсан хуулийн этгээдэд олгоно.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу, эсхүл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Өөр интернэт мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР

.