Худалдан авалт

Дэд бүтцийн машин механикийн засварын үйлчилгээ болон автомат агуулахын төхөөрөмжийн засвар үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг Дэд бүтцийн машин механикийн засварын үйлчилгээ болон автомат агуулахын төхөөрөмжийн засвар үйлчилгээ үзүүлэх Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]2017

Ажлын цар хүрээний тухай:

Дэд бүтцийн машин механикийн засварчны тусламж үйлчилгээ:

Үйлчилгээ үзүүлэгч нь дэд бүтцийн тоног төхөөрөмжийн механикийн ахлах засварчин, тоног төхөөрөмжийн механикийн засварчнаар хангаж ддараах чиглэлээр үйлчилгээ үзүүлнэ.

  • Үйлчилгээ үзүүлэгч нь тоног төхөөрөмж тус бүрийн засвар үйлчилгээ эсхүл загварыг өөрчлөх зөвлөмж гаргана.. Үйлчилгээ үзүүлэгч нь шаардлагатай засвар үйлчилгээний хүрээнд тоног төхөөрөмжийн эвдрэлд анхаарал тавьж, төслийн талбайд засвар үйлчилгээний хөтөлбөр ба эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны стандартыг дагаж мөрдөнө.
  • Дэд бүтцийн шаардлагын дагуу суурин тоног төхөөрөмжүүд, бутлагч тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг хариуцан ажиллана. Үйлчилгээ үзүүлэгч нь ажлын байрны сургалт явуулж, Компанийн симуляторын болон онолд суурилсан сургалтад оролцоно. Үйлчилгээ үзүүлэгч нь цагийн бүртгэл, аюулгүй ажиллагааны баримт бичиг, ажлын гүйцэтгэлийн тайлан, хангамж, төлөвлөлт, уулзалт/хурал болон Компанийн захиргааны ажил үүргийн хамт үйлчилгээ үзүүлэх чиглэлээр засварчинд туслах техникийн туслах ажилтнаар хангана.
  • Төслийн талбайд KARDEX-ийн автомат агуулахын тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа болон засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл ханган нийлүүлэх
  • Үйлчилгээ үзүүлэгч нь улсын барилгын норм дүрэм, стандарт, шаардлагуудын дагуу засвар үйлчилгээ болон бусад угсралтын ажил үүргийг гүйцэтгэх шаардлагатай.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга, Компанийн дүрэм
    • Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар
    • KARDEX Автомат агуулахын төхөөрөмжийг засвар үйлчилгээ ба худалдаалах түгээх албан ёсны дистрибютерын эрхийн сертификат.
  • - Хэрэв холбогдох бичиг браимтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Албан ёсны дистрибютер, худалдааны төлөөлөгчийн гэрчилгээ, хамааралтай бол (хуулбар)
  • Тусгай зөвшөөрлүүд

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1124142608 Дэд бүтцийн машин механикийн засварын үйлчилгээ болон автомат агуулахын төхөөрөмжийн засвар үйлчилгээ үзүүлэх” бүхий гарчигтайгаар 2017 оны 10-р сарын 25-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР