Худалдан авалт

Төслийн талбай дахь компрессор, хатаагч, даралтат хийн савны ашиглалт, засвар үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Төслийн талбай дахь компрессор, хатаагч, даралтат хийн савны ашиглалт, засвар үйлчилгээ үзүүлэх тухай” ханган нийлүүлэх Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Компрессортой холбоотой тусламж үйлчилгээ

  • Үйлчилгээ үзүүлэгч нь компрессор, даралтат хийн сав болон хатаагчийг бүрдүүлж буй тоног төхөөрөмж тус бүрийн загварыг өөрчлөх зөвлөмж өгч, засвар үйлчилгээ хийх, загварыг өөрчлөх ажлыг гүйцэтгэнэ. Үйлчилгээ үзүүлэгч шаардлагатай Засвар үйлчилгээний хүрээнд тоног төхөөрөмжийн эвдрэлд анхаарал тавьж, төслийн талбайн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны асуудлыг хариуцаж, урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний хөтөлбөрийг дагаж мөрдөнө
  • Үйлчилгээ үзүүлэгч нь компрессор тус бүрд эд ангийн бүрэн жагсаалт гаргаж өгнө
  • Үйлчилгээ үзүүлэгч нь компрессор, даралтат хийн сав болон хатаагчийг зөв ажиллуулах, ашиглахад шаардлагатай үйлчилгээг бүх суурин тоног төхөөрөмжид гүйцэтгэнэ
  • Үйлчилгээ үзүүлэгч нь төслийн талбай дахь бүх компрессор, даралтат хийн сав, хатаагчийн бэлэн байдлыг хангах зорилгоор байнгын хуваарьт болон урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээг гүйцэтгэх бөгөөд үүнд ажиллах хүчний нийлүүлэлт багтана
  • Үйлчилгээ үзүүлэгч нь Оюу толгойн төлөөлөгчдөөр дамжуулан аюулгүй ажиллагааны бүх асуудлыг яаралтай шалгаж, аюулыг бууруулах эсхүл арилгаагүй бол үйлчилгээ үзүүлэгч нь зохих хаалт хашилт, тэмдэг тэмдэглэгээ, гэрлийг ашиглан засах арга хэмжээг яаралтай авна
  • Үйлчилгээ үзүүлэгч нь улсын барилгын норм дүрэм, стандарт шаардлагуудын дагуу засвар болон бусад суурилуулах ажил үүргийг санал болгох ёстой.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга, Компанийн дүрэм
    • Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар

- Хэрэв холбогдох бичиг браимтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Албан ёсны дистрибютер, худалдааны төлөөлөгчийн гэрчилгээ, хамааралтай бол (хуулбар)
  • Тусгай зөвшөөрлүүд

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoiцахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудаснымаягтанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1124117703 Төслийн талбай дахь компрессор, хатаагч, даралтат хийн савны ашиглалт, засвар үйлчилгээ үзүүлэх тухай” бүхий гарчигтайгаар 2017 оны 10-р сарын 24-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР