Худалдан авалт

Барилгын шат угсралтын үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг Барилгын Шат Угсралтын үйлчилгээ үзүүлэх ажилд Oролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээ:

Гүйцэтгэгч нь гэрээнд тодорхой дурдаагүй боловч гэрээт ажил үйлчилгээг бүрэн гүйцэд үзүүлэхэд шаардлагатай бүхий л (үүнд удирдлага, ажиллах хүч, материал, байгууламж ба тоног төхөөрөмж зэрэг орно) зүйлийг гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүйгээр хангах шаардлагатай.

Гүйцэтгэгч нь Компанийн Төлөөлөгчөөс өгсөн захиалгын дагуу өдөр тутмын үйл ажиллагаанд барилгын шат угсралтын үйлчилгээг гэрээнд заасан техникийн нөхцөл, холбогдох заавар журмын дагуу үзүүлэх үүрэгтэй. Гэрээт ажил үйлчилгээнд:

  • Дор дурдсан ажлуудыг гүйцэтгэхэд тохирсон багаж, тоног төхөөрөмжөөр хангагдсан мэргэшсэн ба бэлтгэгдсэн ажиллах хүчнээр хангах
    • Барилгын шат угсралттай холбоотой угсрах, буулгах, өөрчлөлт хийх болон бусад барилгын ажлууд
    • Төслийн барилгын шат угсралттай холбоотой бүхий л материал, тоног төхөөрөмж болон бусад бүрэлдэхүүн хэсгүүдийн үйлчилгээ ба засварын ажлууд
  • Дээрх ажлуудыг Компанийн Төлөөлөгчөөс өгсөн захиалгын дагуу хийж гүйцэтгэнэ
  • Гүйцэтгэгч нь төслийн барилгын шат угсралтын ажилд шаардагдах, жагсаалтын дагуу батлагдсан сэлбэг ба материалыг бэлэн байлгаж шаардагдсан хугацаанд багтаан үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж байх шаардлагатай

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтад байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж, хамгийн цөөндөө дор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Сүүлийн 3-н жилийн санхүүгийн тайлангийн хуулбар
  • Компанийн тухай ерөнхий танилцуулга
  • “Урьдчилсан шалгаруулалтын асуултууд”-д хариулан хуулбарыг холбогдох баримт бичгийн хамт хавсаргана

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Тусгай зөвшөөрлүүд, хамааралтай бол (хуулбар)

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтад бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи хэл дээр цахим хэлбэрээр OTUGRFxBox@ot.mn хаяг руу “CW2113803/T Барилгын Шат Угсралтын үйлчилгээ үзүүлэх” бүхий гарчигтайгаар 2017 оны 11-р сарын 8-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу, эсхүл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Өөр интернэт мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР