Худалдан авалт

Баяжмалын уут Монгол улсад үйлдвэрлэн нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) сонирхол бүхий компаниудыг “Баяжмалын уут” үйлдвэрлэн ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ) -ээ ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

"Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.

Нийлүүлэгч нь дараах бараа болон ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

Ажлын цар хүрээ:

  • Баяжмалын уут”-ыг дотоодод үйлдвэрлэн ханган нийлүүлэх.
    • 2 тонны даацтай
    • PP (Полипропилен) ба PE (Полиэтилен) дийлэнх орц бүхий түүхий эдээр хийгдсэн байх
    • Жилийн хэрэглээ 350,000 ширхэг (ойролцоогоор)

Ерөнхий шаардлагууд:

  • Энэхүү ОСИХ нь Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдэд чиглэсэн зорилтот төсөл болно. Оюу Толгойн Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх бодлогын дагуу Өмнөговийн ханган нийлүүлэгч гэж доорх шаардлагыг хангасан үндэсний ханган нийлүүлэгчийг хэлнэ. Үүнд:
    • Өмнөговь аймагт бүртгэлтэй байх,
    • Өмнөговь аймагт бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, нийлүүлдэг, эсвэл үйлчилгээ үзүүлдэг байх,
    • Нийт үндсэн ажилтны 75-аас дээш хувь нь Өмнөговь аймагт амьдарч, ажилладаг Монгол Улсын иргэн байх,
    • “Оюу толгой” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж буй тухайн байгууллагын төв эсхүл салбар нь Өмнөговь аймагт бүртгэлтэй байх.
  • Хэрэв одоогоор үйлдвэрлэл явуулдаг Өмнөговийн бус ханган нийлүүлэгч, аж ахуйн нэгжүүд энэхүү зорилтот төсөлд Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт ирүүлэх бол үйлдвэрлэлийн болон ханган нийлүүлэлтийн явцад Өмнөговь аймагт хэрхэн нэмүү өртөг шингэсэн үйл ажиллагаа эрхлэх, татвар, ажил эрхлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг бизнесийн төлөвлөгөөг боловсруулан ирүүлнэ үү.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт” маягтыг бүрэн бөглөж доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)
  • Тухайн компанийн ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчиний мэдээлэл

* - Энд асуугдсан бичиг баримтуудын сүүлийн хуулбар Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд тавигдсан бол энд тэмдэглэнэ үү.

Ажил цар хүрээг тодорхойлох шаардлагатай бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээг тодорхойлох бизнес төлөвлөгөө, доорх агуулгатай байх. үүнд:
    • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө - түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн сүлжээний бүтэц, түүний аюулгүй, найдвартай байдлыг хэрхэн хангах, сайжруулах талаарх мэдээллийг багтаасан байх,
    • Одоогийн болон/эсхүл төлөвлөсөн үйлдвэрлэлийн байгууламж/ байршилын талаарх мэдээлэл,
    • Тоног төхөөрөмж, ажиллах хүчний талаарх мэдээллийг багтаасан одоогийн болон /эсхүл төлөвлөсөн үйлдвэрлэлийн хүчин чадал,
    • Төслийн санхүүжилтийн эх үүсвэр (шаардлагатай бол),
    • Бусад борлуулалтын боломжуудыг бий болгох замаар илүү тогтвортой байдлыг бий болгох тогтвортой байдлын төлөвлөгөө
  • Ажлын цар хүрээнд тусгагдсан тухайн ажлын талаарх өөрийн эсхүл хамтрагчийн туршлага - Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Тусгай зөвшөөрлүүдийн хуулбар (хамааралтай бол)

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” маягтанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Уг тендертэй холбоотой мэдээлэл өгөх уулзалт доорх хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгжүүд SupplierSessions@ot.mn хаягт хандаж бүртгүүлнэ үү.

  • Мэдээллийн уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүртгүүлсэн оролцогчдод SupplierSessions@ot.mn хаягаар эргэн мэдэгдэх болно.
  • Нэг аж ауйн нэгжээс дээд тал нь 2 хүн оролцох боломжтой.

Хаана

Хэзээ

Мэдээлэл өгөх

уулзалтын бүртгэл

дуусах хугацаа

Бүртгэл хийх хаяг

Даланзадгад сум

2018 оны 5 дугаар сарын 08


2018 оны 05 дугаар сарын 04


SupplierSessions@ot.mn

Ханбогд сум

2018 оны 5 дугаар сарын 09

Улаанбаатар хот

2018 оны 5 дугаар сарын11

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсхүл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1157474210 - Баяжмалын уут үйлдвэрлэн, ханган нийлүүлэх” бүхий гарчигтайгаар 2017 оны 5-р сарын 18-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

ОЮУ ТОЛГОЙХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР