EOI - Оролцох сонирхол хүлээн авах

“Цахилгааны багц бүтээгдэхүүн” Монголд үйлдвэрлэн нийлүүлэх тухай

Тендерийн дугаар: WS1359573943
Нээх огноо: 2018-06-11 09:00
Хаах огноо: 2018-06-29 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:
Баримт бичиг:
Татах

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Цахилгааны багц бүтээгдэхүүнМонголд үйлдвэрлэн нийлүүлэх тухай сонгон шалгаруулалтад Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

Цахилгааны багц бүтээгдэхүүнүүд болох:

  • Төрөл бүрийн LED гэрэл: Жилийн хэрэглээ дунджаар 1,300 ширхэг
  • Төрөл бүрийн цахилгааны уртасгагч залгуур 230V: Жилийн хэрэглээ дунджаар 4’000 ширхэг
  • Төрөл бүрийн нам хүчдэлийн цахилгааны кабель утас, газардуулга: Жилийн хэрэглээ дунджаар 5,000 метр
  • Төрөл бүрийн цахилгааны залгуур: Жилийн хэрэглээ дунджаар 2,000 ширхэг

Стандарт, бусад шаардлагууд:

  • Төрөл бүрийн LED гэрэл: 10-12 нэр төрөл, ус болон тоосонцорын нөлөөллийн IP65 шаардлага, 230VAC, хүчин чадал 20W-480W, гэрлийн урсгал 2200Lm-69000Lm, -20˚C - +50˚C, 50’000 цаг ажиллах хүчин чадал бүхий.
  • Төрөл бүрийн нам хүчдэлийн цахилгааны кабель: 10 нэр төрөл, PVC дотор бүрээс, PVC гадар бүрээс, 230 / 380V, 40-60Hz, холбогдох MNS стандарт.
  • Төрөл бүрийн цахилгааны уртасгагч залгуур 230В: F төрөл, нам хүчдэлийн зохицуулалттай Евро стандарт EN61643-11:2011,IP20 хамгаалалтын зэрэг, T 16A 230V.
  • Төрөл бүрийн цахилгааны залгуур: 230V, 40-60Hz, холбогдох MNS стандарm

бүтээгдэхүүнүүдийг Монголд

  • үйлдвэрлэн нийлүүлэх
  • дизайн болон материалын чанарын сайжруулалт, шинэчлэлт хийх.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтад байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж, хамгийн цөөндөө дор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон байгаль орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар

Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол энд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Товч бизнес төлөвлөгөө – 3 хуудсаас ихгүй байх бөгөөд доорх агуулгатай байх:
    • Төслийн тоцоолсон хугацаа,
    • Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, тоцоолсон хэмжээ,
    • Түүхий эдийн ханган нийлүүлэлтийн сүлжээ,
    • Үйлдвэрийн байршил, тооцоолсон хүчин чадал,
    • Борлуулалтын төлөвлөгөө,
    • Баримжаалсан үнэ,
  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын өөрийн эсхүл хамтрагчийн туршлага, танилцуулга – 2 хуудас,
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт - доод тал нь 2,
  • Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд, хэрэв байгаа бол

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтад бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Уг ОСИХ-той холбоотой мэдээлэл өгөх уулзалт доорх хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгжүүд SupplierSessions@ot.mn хаягт хандаж бүртгүүлнэ үү.

  • Мэдээллийн уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүртгүүлсэн оролцогчдод SupplierSessions@ot.mn хаягаар эргэн мэдэгдэх болно.
  • Нэг аж ауйн нэгжээс дээд тал нь 2 хүн оролцох боломжтой.

Хаана

Хэзээ

Мэдээлэл өгөх уулзалтын

бүртгэл дуусах хугацаа

Бүртгэл хийх хаяг

Улаанбаатар хот

2018.VI/25

2018.VI/22

SupplierSessions@ot.mn


Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Монгол болон/эсвэл Англи хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1359573943 Цахилгааны багц бүтээгдэхүүнбүхий гарчигтайгаар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу, эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Өөр интернэт мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР

.