EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Улаанбаатар хотод Мэдээллийн төв түрээслэх үйлчилгээ

Тендерийн дугаар: WS1364015473
Нээх огноо: 2018-06-13 09:00
Хаах огноо: 2018-06-27 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:
Баримт бичиг:
Татах

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай аж ахуйн нэгжүүдийг “Улаанбаатар хотод мэдээллийн төв түрээслэх үйлчилгээ” үзүүлэхэд Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

  • Моннис цамхагаас 1000м радиус (4 блок) дотор байрлах
  • 650 ~ 700 кв.м-ээс багагүй задгай талбайтай /1-р давхар/
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс үйлчлүүлэх боломжтой
    • Таазны өндөр дунджаар 4-5 метр
    • Тээврийн хэрэгслийн бүрэн зогсоолтой эсвэл барилгатай ойрхон зогсоолтой байх.
  • Аюулгүй байдлын доорх стандарт шаардлагыг хангасан байх:
    • Гал, аврах гарц, утаа мэдрэгч, ус цацагч гэх мэт

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Компанийн дүрэм (хуулбар)
  • НӨАТ –ын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн аудит тайлан (хуулбар)
  • Аж ахуйн нэгжийн тухай ерөнхий танилцуулга
  • Хувьцаа эзэмшигчдийн танилцуулга
  • Гүйцэтгэх багийн бүтэц / танилцуулга

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Улсын комиссын акт
  • Байгууламжийн давхрын зураг
  • Байгууламжийн дэлгэрэнгүй мэдээлэл
    • Танилцуулга
    • Аюулыг таних хяналтын төлөвлөгөө
    • Гэнэтийн ослын төлөвлөгөө
    • Гал түймэр унтраах төлөвлөгөө

Мэдээлэл өгөх уулзалт

Уг тендертэй холбоотой мэдээлэл өгөх уулзалт доорх хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд сонирхсон аж ахуйн нэгжүүд SupplierSessions@ot.mnхаягт хандаж бүртгүүлнэ үү.

Хаана

Хэзээ

Мэдээлэл өгөх

уулзалтын бүртгэл

дуусах хугацаа

Бүртгэл хийх хаяг

Моннис цамхаг, Улаанбаатар хот

2018 оны 6 дугаар сарын 20-ны 13:00 цагт

2018 оны 06 дугаар сарын 19-ний 18:00 цаг

SupplierSessions@ot.mn

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1364015473 Улаанбаатар хотод Мэдээллийн төв түрээслэх үйлчилгээ” бүхий гарчигтайгаар 2018 оны 06-р сарын 27-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР

.