Худалдан авалт

Аялал болон байр сууцны удирдлагын программ хангамж нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий үндэсний компаниудыг “Аялал болон байр сууцны удирдлагын программ хангамж” ханган нийлүүлэхэд Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтээ (ОСИХ)- ээ ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

Ажлын цар хүрээний тухай:

  • Компанийн шаардлагын дагуу программ хангамж хөгжүүлж нийлүүлэх
    • Энэхүү программ хангамжийг хэрэглэгч хэлтэс нь уурхайн кэмп дэх ажиллах хүчний аялал, байр сууцны хуваарилалтыг удирдан зохион байгуулах, өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах зорилготой. Тус программ хангамж нь хэрэглэгчийн профайл үүсгэх түүнийг удирдан зохицуулах, ээлжийн хуваарь төлөвлөх, байр сууц хуваарилах, аяллын захиалга болон аяллын хуваарь хийх гэсэн үндсэн үүрэгтэй байна.
  • Холбогдох үйлчилгээг үзүүлэх (нэвтрүүлэлт, сайжруулалт болон урт хугацаанд техникийн тусламж үйлчилгээ)

Ерөнхий шаардлагууд:

  • Энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт нь зөвхөн үндэсний ханган нийлүүлэгчдэд хамааралтай болно. Оюу Толгойн Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх бодлогын дагуу үндэсний ханган нийлүүлэгч гэж доорх шаардлагыг хангасан ханган нийлүүлэгчийг хэлнэ. Үүнд:
    • Монгол улсад бүртгэлтэй байх
    • Нийт хувьцааны 50-аас дээш хувийг нь Монгол Улсын иргэн эзэмшдэг байх
  • Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон бусад холбогдох нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг бидний http://ot.mn/suppliers/хаягаар орж танилцана уу.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт” маягтыг бүрэн бөглөж доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*;
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] *(хуулбар);
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан* (хуулбар)
  • Танай компанийн тухай ерөнхий танилцуулга
  • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, эзэмшлийн бүтэц
  • Гүйцэтгэх удирдлагын багийн мэдээлэл, бүтэц
  • Байгууллагын зохион байгуулалтын бүтэц, нийт ажиллах хүчний талаарх мэдээлэл

* Тэмдэглэгээтэй бичиг баримтуудыг Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн санд аль хэдийн оруулсан байгаа тохиолдолд энэ тухайгаа мэдэгдээд, дахин цахим шуудангаар илгээхгүй байж болно.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага,танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” маягтанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1362741434 Аялал болон байр сууцны удирдлагын программ хангамжбүхий гарчигтайгаар 2018 оны 06-р сарын 27-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

ОЮУ ТОЛГОЙХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР