Худалдан авалт

Аж үйлдвэрийн зориулалттай хөдөлгөөнт тоног төхөөрөмж дугуй нийүүлэх

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Аж үйлдвэрийн зориулалттай хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн дугуй” ханган нийлүүлэх сонгон шалгаруулалтад Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Нийлүүлэгчид дараах зүйлсийг нийлүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Оюу толгой уурхайд ашиглагдаж байгаа төрөл бүрийн аж үйлдвэрийн зориулалттай хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдийн дугуй нийлүүлэх (сэрээт өргөгч, телехандлер, дороо эргэдэг ачигч, компактор болон бусад өргөгч тоног төхөөрөмжүүд)
  • Оргинал дугуй үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн нийлүүлэх бөгөөд дугуй бүр үйлдвэрлэгчийн серийн дугаартай байх
  • Бүтээгдэхүүний хадгалалт болон холбогдох техникийн дэмжлэг үзүүлэх үүргийг хүлээнэ
  • Компаниас гаргасан мэдээлэлд үндэслэн тохирсон хэмжээгээр дугуйннөөц бүрдүүлэх
  • Дугуйны техникийн үзүүлэлт болон шаардлагатай бусад мэдээллээр хангах
  • Дагалдах үйлчилгээний хүрээнд үйлдвэрлэгчээр баталгаажсан мэргэжилтэн/инженерээр бүтээгдэхүүний гүйцэтгэлийн үнэлгээ хийлгэх

Нийлүүлэгчид тавигдах ерөнхий шаардлага:

  • Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байх
  • Аж үйлдвэрийн зориулалттай хөдлөх хэрэгслийн дугуй нийлүүлж байсан туршлагатай байх

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “ОСИХ-ийн шалгах хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журам (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн дүрэм (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
  • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
  • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
  • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүч

* - Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Компанийнтанилцуулга (компанийн туршлага, хүчин чадал, санхүүгийн чадавхи, агуулах, туршлага, мэргэжлийн инженер техникийн ажилчдын мэдээллийг агуулсан байна)
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Аж үйлдвэрийн зориулалттай хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдийн дугуй нийлүүлж байсан туршлага (бренд, хэзээ эхэлсэн, ямар нэрийн бүтээгдэхүүнүүдийг хаанаас авах тухай төлөвлөгөө, бизнесийн түншүүд, )
  • Дугуй үйлдвэрлэгчээс олгосоналбан ёсны борлуулагчийн гэрчилгээ (Бизнес болон үйлчилгээ үзүүлэх эрх бүхий албан ёсны борлуулагчийн гэрчилгээний хуулбарууд)
  • Санал болгох дугуйны мэдээлэл, брошур, техникийн үзүүлэлт болон дугуйны төрөл

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1370982679 Аж үйлдвэрийн зориулалттай хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн дугуй” бүхий гарчигтайгаар 2017 оны 07-р сарын 05-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР