Худалдан авалт

Дулааны байгууламжийн ашиглалт үйл ажиллагаа, засвар үйлчилгээ үзүүлэх үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Дулааны байгууламжийн ашиглалт үйл ажиллагаа, засвар үйлчилгээ” үзүүлэх сонгон шалгаруулалтад Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

  • Үйлчилгээ гүйцэтгэгч Компанийн дулааны станц, Компанийн уурхайн цогцолбор дахь бусад бойлуур, гүний уурхайн усны бүх шугам сүлжээг ашиглалтад оруулах, ажиллуулах, засвар үйлчилгээ хийхэд шаардлагатай хангалттай хийгээд бүрэн ажиллах хүч, хяналт удирдлага, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, үйлчилгээ, туршилтын багаж хэрэгслээр хангана.
  • Үйлчилгээ гүйцэтгэгч хоёр (2) 29 мегаваттын (мВт) бойлуур, хоёр (2) 7 мВт-ын бойлуур, дэд системүүд болон бүх л туслах эд ангиас бүрдэх дулааны станцыг ажиллуулж, арчилж тордон, засвар үйлчилгээг нь хийнэ. Үйлчилгээ гүйцэтгэгч дулааны станц, төвийн халаалтын системийг 24/7 цагаар аюулгүй, найдвартай ажиллуулж, үүнд шаардлагатай бүх засвар үйлчилгээ буюу тогтмол үзлэг, тоног төхөөрөмжийн үзлэг, үйлчилгээ, шинэтгэл, засвар, солих, өөрчлөх ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ бусад шаардлагатай арчилгаа тордлогоо, засвал үйлчилгээг хийнэ.
  • Үйлчилгээний цар хүрээнд дулааны станцын дараах систем, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээн хийх ажил багтана. Үүнд: Гол уурын зуух болон механикийн жигүүр, цахилгааны болон хяналтын өрөө, албан тасалгаа, бие засах газрууд, нүүрс, шохойгоор тэжээх болон нүүрс бутлах байрууд, агааржуулах сэнсний өрөө, үнс барих шүүлтүүр, шохой хадгалах гадаах бункер, хуурай болон нойтон үнс зайлуулах, халуун ус дамжуулах систем, сэнс, үлээгч сэнс, ус цэвэршүүлэх болон зөөлрүүлэх систем, хөргөлтийн ус, галын ус, ахуйн ус, сантехникийн шугам хоолой болон холбогдох шахуургууд, яндан, хогийн бункер, хөнөг, хяналт удирдлага, цахилгааны залгуур болон өөр бусад тоног төхөөрөмж, бүтэцүүд. Түүнчлэн дулаан түгээх 1, 2, 3-р систем, уурхайчдын хувцас солих байрны дулааны солилцоо мөн Үйлчилгээний цар хүрээнд багтсан.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.]
  • Компанийн дүрэм
  • Аудитлагдсан компанийн санхүүгийн тайлан сүүлийн 3 жилээр
  • Нийгмийн даатгалын тайлан сүүлийн 3 сар
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Ижил төстэй ажил хэрэгжүүлж байсан Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Албан ёсны дистрибютер, худалдааны төлөөлөгчийн гэрчилгээ, хамааралтай бол (хуулбар)
  • Тусгай зөвшөөрлүүд,
  • Ажилчдын товч танилцуулга
  • Өмнө нь хэрэгжүүлж байсан ижил төстэй ажлын дүн болон хэрэгжүүлсан хугацаа

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “Дулааны байгууламжийн ашиглалт үйл ажиллагаа, засвар үйлчилгээ - WS1379311465” бүхий гарчигтайгаар 2018 оны 7-р сарын 16-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР