EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Хүнд даацын домкрат нийлүүлэх тухай

Тендерийн дугаар: WS1389534871
Нээх огноо: 2018-07-09 09:00
Хаах огноо: 2018-07-27 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:
Баримт бичиг:
Татах

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Хүнд даацын домкрат” ханган нийлүүлэх тендерт Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Нийлүүлэгчид дараах зүйлсийг нийлүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Хүнд машин механизмын дугуй засварын цехэд ашиглагдах 175тонн, 150тонн болон 80тонны даацтай домкратуудыг дагалдах хэрэгслүүдийн хамт нийлүүлэх:
    • 175тонны дугуйтай, хийн ажиллагаатай домкратыг ачааг тогтоох түгжээ цагиргуудын хамт
    • 150тонны дугуйтай, хийн ажиллагаатай домкратыг ачаа тогтоох түгжээ цагиргуудын хамт
    • 150тонны дугуйтай, хийн ажиллагаатай, нам домкратыг ачаа тогтоох түгжээ цагиргууд болон өндөрлөгч багцын хамт
    • 80тонны дугуйтай, хийн ажиллагаатай, нам домкратыг ачаа тогтоох түгжээ цагиргууд болон өндөрлөгчийн хамт
  • Хүнд даацын домкрат нь аж үйлдвэрийн салбарын стандартад нийцсэн, уурхайн нөхцөл шаардлагыг хангасан байх. Үүнд:
    • -40оС-ээс +40оС-ийн хэмд доголдолгүй ажилладаг байх
    • Дугуй засварын цехийн орчимд, уурхайн налуу болон тэгш шороон гадаргуу дээр тохирох нэмэлт тоноглолуудын хамтаар ашиглагдах боломжтой байх
    • Зайн удирдлагатай байвал давуу тал
  • Шалгарсан ханган нийлүүлэгч нь бараа бүтээгдэхүүнийг Оюу толгой уурхайд хүргэх, ашиглалтад хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ
    • Тохиргоо хийн ажилд бэлэн болгох
    • Шаардлагатай үзлэг болон урсгал засвар хийх
    • Ашиглалтын болон засвар үйлчилгээний гарын авлагаар хангах
    • Ашиглалт болон засвар үйлчилгээний сургалт хийх

Нийлүүлэгчид тавигдах ерөнхий шаардлага:

  • Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байх
  • Домкрат болон дугуй засварын тоног төхөөрөмж нийлүүлж байсан туршлагатай байх

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “ОСИХ-ийн шалгах хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журам (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн дүрэм (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
  • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
  • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
  • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүч

* - Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Компанийнтанилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Домкрат болон дугуй засварын тоног төхөөрөмж нийлүүлж байсан туршлага (бренд, хэзээ эхэлсэн, ямар нэрийн бүтээгдэхүүнүүдийг хаанаас авах тухай төлөвлөгөө, бизнесийн түншүүд, )
  • Үйлдвэрлэгчээс олгосоналбан ёсны борлуулагчын гэрчилгээ
    • (Бизнес болон үйлчилгээ үзүүлэх эрх бүхий албан ёсны борлуулагчийн гэрчилгээний хуулбарууд)
  • Санал болгох домкратны мэдээлэл, брошур, техникийн үзүүлэлт болон дугуйны төрөл

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1389534871 Хүнд даацын домкрат” бүхий гарчигтайгаар 2017 оны 07-р сарын 27-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР

.