EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Гэрээ хэрэгжүүлэх чадавхыг хөгжүүлэх, сайжруулах үйлчилгээ үзүүлэх тухай

Тендерийн дугаар: SS20171201
Нээх огноо: 2017-12-01 09:00
Хаах огноо: 2017-12-15 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) Говийн Оюу Хөгжлийн Дэмжих Сан хамтран туршлага бүхий байгууллагуудыг орон нутгийн болон дотоодын бизнес эрхлэгчдэд, Оюу Толгой компани болон бусад ижил төстэй байгууллагуудад ханган нийлүүлэлт хийдэг, хийх боломж бүхий ханган нийлүүлэгчдэд зориулан чадавхыг хөгжүүлэх, бэхжүүлэх хөтөлбөрийг улсын болон Өмнөговь аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх тухай сонгон шалгаруулалтад Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

Оршил

Компани нь өнөөдрийн байдлаар нийт 700 гаруй дотоодын ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж байна. Бидний хэрэгцээг хангах чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг өрсөлдөхүйц үнээр аюулгүй, найдвартай, өрсөлдөхүйц чадвар бүхий дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгон ажиллах нь бидний хувьд чухал юм.

Компани нь 2011 оноос эхлэн дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгохоор олон талт хамтын ажиллагааг эхлүүлэн хэрэгжүүлсээр ирсэн ба үүний үр дүнд 10 ам.доллар тутмын 8-ыг бид дотооддоо зарцуулж буйгаас гадна зөвхөн Өмнөговь аймгийн худалдан авалтын хэмжээ 2010 онд хагас сая ам.доллар байсан бол 2016 онд 70 сая ам.доллар болж өсөөд байна.

Дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээний үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхийн сацуу Монгол Улсад болон бидний үйл ажиллагаа явуулж буй орон нутагт үлдэх нэмүү өртгийг нэмэгдүүлэхийн тулд Гуравдагч байгууллагын тусламжтай дотоодын, ялангуяа Өмнөговийн ханган нийлүүлэгчдийн чадавхыг хөгжүүлэх, бэхжүүлэх шаардлагатай байна.

Компани нь Өмнөговь аймгийн “Говийн Оюу” хөгжлийн сантай хамтран боломжит туршлага бүхий үйлчилгээ үзүүлэх байгууллага, институтуудыг дараах чиглэлүүдийн дагуу хамгийн үр дүнтэй, тогтвортой байдлаар хэрхэн чадавхижуулах механизмыг улсын болон Өмнөговь аймгийн хэмжээнд буй болгон хэрэгжүүлэх боломжтой талаар саналаа ирүүлэхийг урьж байна:

  • Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны гүйцэтгэл
  • Бизнесийн ёс зүй
  • Санхүүгийн удирдлага
  • Хүний нөөцийн удирдлага
  • Бизнесийн удирдлага
  • Нийлүүлэлтийн сүлжээний удирдлага
  • Чанарын удирдлага
  • Жич: нэмэлтээр Lean, Kaizen гэх мэт техникийн дэмжлэг үзүүлэх боломжтой бол давуу тал болно.

Eрөнхий шаардлага

Үйлчилгээ үзүүлэгч доорх шаардлагыг хангасан байх шаардлагатай. Үүнд:

  • Дээр дурдсан чиглэлүүдээр багадаа 5 жилийн туршлагатай сургалтын байгууллага эсвэл байгууллагатай хамтран ажилладаг байх:
    • Тусгайлсан сургалтын хөтөлбөрийг Компанийн асуудал хариуцсан холбогдох мэргэжилтэнтэй хамтран зохиох
    • Сургалтыг өндөр үр дүнтэй зохион байгуулах
  • Үндэсний хэмжээнд болон Өмнөговь аймагт сургалт, зөвлөгөө өгөх, мэдээлэл түгээх зориулалт бүхий сургалтын төвтэй эсвэл хамтран ажилладаг байх
  • Хөтөлбөрийг эхлүүлэх санхүүгийн эх үүсвэртэй, тогтвортой хэрэгжүүлэхэд санхүүгийн ямар механизм байхыг санал болгох
  • Жижиг Дунд бизнестэй хамтран ажиллаж байсан арвин туршлагатай байх, үүнд:
    • Сургалт хийх
    • Сайжруулалт хийх боломжийн талаар дүгнэлт гаргах болон үнэлгээ өгөх
    • Чадавхыг хөгжүүлэх, бэхжүүлэх төлөвлөгөөг боловсронгуй болгоход чиглэсэн боловсруулах, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах зэрэг үе шатуудыг багтаасан ажлын төлөвлөгөө гаргах, хөгжүүлэлт хийх замаар сайжруулалт хийх боломжуудыг гүйцэтгэх
  • Үндэсний болон орон нутгийн засаг захиргаа, төрийн байгууллага, Олон улсын болон дотоодын Төрийн бус байгууллагууд, мөн бусад уул уурхай болон ижил төстэй бизнесийн байгууллагуудтай хамтран үндэсний хэмжээний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан, ялангуяа бизнесүүдийг чадавхижуулах хөтөлбөр байвал сайн

Үйлчилгээ үзүүлэгч талаас ирүүлэх саналын материал:

  • Үндсэн мэдээлэл, үүнд:
    • Үндсэн үйл ажиллагааны төрлүүд
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл - хэрэв боломжтой бол
    • Үндсэн хүний нөөцийн мэдээлэл
    • Холбогдох туршлагуудын талаарх мэдээлэл
  • Чадавхижуулах хөтөлбөр хэрэгжүүлэх төслийн санал, үүнд:
    • Үйл ажиллагааны загвар – Энэ нь Өмнөговь аймаг болон/ эсвэл Үндэсний хэмжээнд хэрхэн ажиллах талаар
    • Санхүүгийн загвар – хэрхэн санхүүжүүлэх, санхүүгийн хувьд тогтвортой байлгах төлөвлөгөө
    • Үндэсний хэмжээнд болон/ эсвэл Өмнөговь аймагт чадавхижуулах ерөнхий хөтөлбөрийг сайжруулах бусад нэмэлт үйл ажиллагаа.
  • Бусад холбогдох бичиг баримтууд – хэрэв боломжтой бол

2017 оны 12-р сарын 11-ний Даваа гаригт энэхүү ОСИХ-тэй холбоотой ажлын шаардлагуудыг танилцуулах нээлттэй мэдээллийн уулзалт зохион байгуулагдах бөгөөд сонирхож буй байгууллагуудад нээлттэй байх болно. Энэхүү уулзалтад procurement@ot.mn цахим хуудсаар хүсэлтээ илгээн бүртгүүлэх бөгөөд зөвхөн бүртгүүлсэн оролцогчдод уулзалтын дэлгэрэнгүй мэдээллийг хүргүүлэх болохыг анхаарна уу.

Манай Ханган нийлүүлэгчдийн ерөнхий бүртгэлд бүртгүүлээгүй ч оролцох сонирхолтой хувь хүн, аж ахуйн нэгжүүд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi энэхүү холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Монгол/Англи хэлээр бэлтгэж болох ба RFxBox@ot.mn цахим хаягт “SS20171201 - Чадавхижуулах үйлчилгээ үзүүлэгч хөндлөнгийн байгууллага” нэрээр 2017 оны 12 дугаар сарын 15-ны 17 цагаас (Монгол улс, Улаанбаатарын цагаар) өмнө илгээнэ үү.

Анхаарах зүйлс:

  • Манай компани энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх ханган нийлүүлэгчийг эрэлхийлэн энэхүү зарыг байршуулж байгаа ба ямарваа ажил үйлчилгээ авах амлалт өгөөгүй болно
  • Шаардлага хангаагүй болон хугацаа хожимдож ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзана
  • Аливаа цахим орчин дахь хадгалах болон нийтлэх зориулалт бүхий санд байршуулсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй
  • Энэхүү зарын хүрээнд Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэхтэй холбоотой үүссэн зардлыг тус компани хариуцахгүй
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт хүлээн авах мөн хариулах боломжгүй

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР

ГОВИЙН ОЮУХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН

.