Бидний тухай

test8

One Page Website Template for Travel or Tourism Diary

Ил уурхай

Ил уурхайн олборлолтын үйл явц

Оюу толгойн үндсэн гурван ордын нэг болох Өмнөд Оюу ордыг Ил уурхайн аргаар олборлож байна. 2012 оны 4 дүгээр сард олборлолт нь эхэлсэн. Өдгөө ил уурхайд 560 орчим хүн ажиллаж өдөрт 100 мянган тонн бүтээгдэхүүн олборлон гаргаж байна.
15 метр өндөртэй доголуудыг 40 м өргөн траншейн замаар холбох бөгөөд үүгээр 290 тоннын даацтай өөрөө буулгагч машинууд хөрс, хүдрийг анхдагч бутлуур, эсвэл овоолго руу ангилан тээвэрлэнэ.

Өрөмдөх

Тэсрэх бодисыг хийх нүхнүүдийг өрөмдөнө.

Тэслэх

Цооногт тэсрэх бодис хийж тэсэлнэ. Ингэснээр хөлс малталтад бэлэн болно.

Ачих

Тэсэлсэн чулуулгийг экскаватороор утгаж өөрөө буулгагч машинууд руу аваачаад ачна.

Тээвэрлэх

Хүдрийг өөрөө буулгагчаар анхдагч бутлуур луу зөөж, хоосон чулуулгийг овоолго руу тээвэрлэнэ. Ил уурхайд 290 тоннын 30 ширхэг “Комацу” ээлжээр ажилладаг.

Бутлах

Ил уурхайгаас авчирсан хүдрийг гар бөмбөгний хэмжээтэй болгон жижиглэж, 2.7 км урт туузан дамжуулгаар баяжуулах үйлдвэрт хүргэнэ

made with PageXL
Your browser is out of date!

Update your browser to view this website correctly. Update my browser now

×