Боловсрол, сургалт

Говийн тэтгэлэгт хөтөлбөр 2015-2016

ОЮУНЛАГ ХҮМҮҮН МОНГОЛЫН БАЯЛАГ 2015-2016 ОН
ГОВИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК НЬ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ДЭМЖИХ ҮҮДНЭЭС ТУС АЙМАГТ НЭН ШААРДЛАГАТАЙ МЭРГЭЖЛЭЭР СУРЧ БУЙ ЧАДВАРЛАГ ОЮУТАН, ЗАЛУУСЫН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ, ТӨГСӨӨД НУТАГТАА ИРЖ АЖИЛЛАХ НӨХЦӨЛТЭЙ “ГОВИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-ИЙГ 2005 ОНООС ЭХЛЭН АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.

ТЭТГЭЛЭГТ ДАРААХ ЗҮЙЛС БАГТАНА:

  • Сургалтын төлбөр,
  • “Оюу толгой” ХХК-иас хэрэгжүүлдэг хөгжлийн сургалтуудад хамрагдах боломж,
  • “Оюу толгой” ХХК-д дадлага хийх боломж (Мэргэжил таарсан тохиолдолд)

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ ШАЛГУУР:

  • Өмнөговь аймгийн иргэн байх /ЕБС-ийг Өмнөговь аймагт төгссөн байх/,
  • Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3-р дамжаа эсвэл төгсөх ангийн оюутан байх,
  • Дараах мэргэжлийн чиглэлүүдээр суралцаж байх:
    • Мал аж ахуйн мэргэжилтэн, малын их эмч, мал зүйч
    • Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн багш
    • Соёл урлагийн менежер, мэргэжилтэн
    • Эмч, эмнэлгийн мэргэжилтэн
    • Байгаль орчин, нөхөн сэргээлтийн инженер, газар тариалангийн мэргэжилтэн, ой судлаач
    • Барилга, барилгын материалын инженер
    • Уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизмын инженер
    • Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан болон дулааны инженер
    • Археологич, палеонтологич
  • Сурлагын голч дүн 3.0 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томъёоллоор),
  • Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Өргөдлийн маягт (Энэ хуудасны баруун талаас татаж аваад бүрэн гүйцэд бөглөнө үү),
  • Зохион бичлэг (Одоо суралцаж байгаа мэргэжлээ яагаад сонгосон, сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу аймагтаа хэрхэн ажиллахаар төлөвлөж байгаа, энэхүү зорилгодоо хүрэхийн тулд юу хийж байгаа талаараа 500-600 үгэнд багтаан, Times New Roman 11 фондоор, мөр хоорондын зай 1.5-аар бичнэ),
  • Сургуулийн тодорхойлолт,
  • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар,
  • Суралцсан хугацаанд гаргасан амжилт, авсан шагнал урамшууллын хуулбар,
  • Иргэний үнэмлэхний хуулбар,
  • Оршин суугаа газрын тодорхойлолт.

ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА:

  • 2015 оны 9-р сарын 18-ны өдрийн 17:00 цаг.

Сонирхсон оюутнууд өргөдлийн материалыг монгол хэлээр бүрэн гүйцэд бүрдүүлэн дараах хаягаар ирүүлнэ үү.

Улаанбаатар: “Оюу толгой ХХК”, Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Залуучуудын өргөн чөлөө-26, Сөүл Бизнес Төв – 7 давхар. Утас: 331880 (3356)

Даланзадгад: “Оюу толгой” ХХК-ийн Даланзадгад дахь Төлөөлөгчийн газар

Ханбогд: “Оюу толгой” ХХК-ийн Иргэдийн хөгжлийн төв

  • Анхан шатны шалгаруулалтад тэнцсэн оюутнуудыг ярилцлагад урина.
  • Хугацаанаас хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээж авахгүй.
  • Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.