Худалдан авалт

Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах үйлчилгээ

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах үйлчилгээ” ханган нийлүүлэх Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Өмнөговь аймгийн Ханбогд сум нь Улаанбаатар хотоос 600 км, аймгийн төв болох Даланзадгад сумаас 250 км зайтай байрладаг. Тус сум нь нийт 1515.0 мян.га газар нутагтай бөгөөд урд талаараа 80 гаруй км газраар БНХАУ-тай хил залгаа оршдог. Ханбогд сумаас 45 км зайд уул уурхайн Оюу Толгой ХХК үйл ажиллагаа явуулдаг.

Оюу Толгой ХХК нь Өмнөговь аймаг болон Ханбогд сумын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулан ажилладаг болно. Ханбогд сумын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний бичиг баримт нь тухайн бүс нутгийн хөгжлийн тулгуур бичиг баримт бөгөөд 2020 оноос  2045 он хүртэлх Үндэсний хөгжлийн бодлоготой уялдуулан шинэчлэх шаардлага гарч ирсэн юм.    

Ханган нийлүүлэгч нь дараах үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

  • Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үнэлэлт дүгнэлт өгч, хэрэгжилт хангалтгүй бол шалтгааныг тодруулах
  • Өгөгдсөн зургийн даалгаварын дагуу хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тодотгож, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах; 
  • Боловсруулсан ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх сургалт арга зүйгээр хангах
  • Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Тусгай зөвшөөрөл (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* - Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Шаардлагатай байгаа ажлыг цар хүрээний талаарх өөрийн чадавхийн талаарх мэдээлэл ирүүлэх  
  • Ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 10-р сарын 18-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР