Худалдан авалт

Нөхөн сэргээлт болон Байгалийн ургамал үржүүлгийн газрыг ажиллуулах хөтөлбөр” ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Нөхөн сэргээлт болон Байгалийн ургамлыг үржүүлэх ажил” ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхолоо ирүүлэхийг урьж байна .

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Оюу Толгой (ОТ) ХХК алт-зэс олборлох төслийг хэрэгжүүлэхдээ Өмнийн Говийн биологийн олон янз байдалд Эерэг Нөлөө Ахиу үзүүлэх (ЭНА) зорилго дэвшүүлсэн. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд төслийн зүгээс биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийг үнэлэх, түүнд үндэслэн болзошгүй сөрөг нөлөөллөөс зайлсхийх, нөлөөллийг багасгах, нөхөн сэргээх болон дүйцүүлэн хамгаалах шатлалыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

ЭНА зорилгод хүрэхийн тулд төслийн шууд нөлөөлөлд өртсөн газрыг нөхөн сэргээж байх нь Байгаль орчныг хамгаалах тухай Монгол улсын хууль тогтоомж, олон улсын стандартаар хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Хөндсөн газрыг нөхөн сэргээх нь ОТ-д ЭНА үзүүлэх эсхүл байгаль орчны нөхцөл байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулахаар боловсруулсан үндсэн ажлуудын нэг юм.

Энэхүү оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтээр дамжуулан уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн санал боловсруулах сонирхолтой мэргэжлийн байгууллагуудын жагсаалт гаргахаар зорьж байна. Нөхөн сэргээлтийн ажил нь дараах хэсгүүдээс бүрдэнэ:

1) Нөхөн сэргээлт хийх (техникийн болон биологийн үе шатыг гүйцэтгэх, мөн газар хөндөх зөвшөөрөл (ГХЗ)-ийн хүрээнд ховор ургамлыг хамгаалах, нүүлгэн шилжүүлж, ургуулах ажлыг гүйцэтгэх)

2) Байгалийн ургамлын үржүүлгийн газар (БУҮГ)-т үрийн нөөц бүрдүүлж, ирэх жилүүдийн нөхөн сэргээлтэнд ашиглах үрсэлгээ бэлтгэх зэрэг үйл ажиллагааг явуулах

3) Нөхөн сэргээлттэй холбоотой судалгааны ажлуудад зөвлөлгөө өгөн хамтарч ажиллах. Үүнд,

  • Хөрсөн дэх үрийн нөөцийн судалгаа, үрийн соёололт, ургах чадварын талаарх туршилтууд хийх,
  • Хөрсний үржил шимийг сайжруулах, говийн улаан болон хужир, мараалаг хөрс боловсруулах, нөхөн сэргээлтийн усалгаа болон бордооны норм тогтоох)

Дээрх ажлуудад бүгдэд нь эсвэл хэсэгчлэн оролцох сонирхолоо илэрхийлэх боломжтой.

ОТ ХХК-ийн нөхөн сэргээлтийн журмуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ot.mn хаягаар орж, танилцах боломжтой.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурьдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан тухай товч танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Оролцох сонирхолоо илэрхийлж буй ажил тус бүрт ажиллах ахлах ажилтан, мэргэжилтний танилцуулга

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 12-р сарын 4-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР