Худалдан авалт

Ил уурхайн гол тоног төхөөрөмжийн их засварт ажиллах хүч нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Ил уурхайн гол тоног төхөөрөмжийн их засварт ажиллах хүч нийлүүлэх” тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Оюу толгой компани нь өөрийн Ил уурхайн үйл ажиллагаанд олон тооны хүнд даацын хөдөлгөөнт тоног төхөөрөмж ашигладаг бөгөөд тэдгээрээс дор заасан тоног төхөөрөмжүүдийг 2020 онд их болон бага хэмжээний засвар хийхээр төлөвлөсөн. 

Хүнд даацын тоног төхөөрөмжийн хөдлөх бүрэлдэхүүн, мөн уурхайн талбай дахь туслах тоног төхөөрөмжийн их засварт дэмжлэг үзүүлэхийн тулд, Оюу толгой уурхайн талбай дахь тоног төхөөрөмжийн их засварын ажилд туршлагатай ажиллах хүч нийлүүлэх чадвартай үйлчилгээ үзүүлэгчийг компани сонгон шалгаруулж авах шаардлагатай байна.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЖАГСААЛТ / ЗАСВАРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2020 оны засварын төлөвлөгөөнд багтсан тоног төхөөрөмжийн жагсаалт:

Тоног төхөөрөмж

Загвар

Засварын төрөл

1

EPIROC

PV351D

MINOR & ENGINE MIDLIFE

2

EPIROC

PV351E

MINOR

3

CAT

MD6450

ENGINE MIDLIFE

4

SANDVIK

DR580

MAJOR & ENGINE MIDLIFE

5

EPIROC

D65-10LF

MAJOR

6

CAT

6060FS

MAJOR AND ENGINE MIDLIFE

7

KOMATSU

PC2000LS-8

ENGINE MIDLIFE

8

LIBHERR

R9400

MAJOR AND ENGINE MIDLIFE

9

CAT

7495

MINOR

ШААРДЛАГАТАЙ АЖИЛЛАХ ХҮЧ

Үйлчилгээ үзүүлэгч компани нь доор дурдсан ажиллах хүч нийлүүлэх шаардлагатай:

Мэргэжил албан тушаал

Шаагдагдах ажилчдын тоо

1

Ахлах ажилтан

2

2

Аюулгүй ажиллагааны ажилтан

2

3

Механик

16

4

Цахилгаанчин

4

5

Гагнуурчин

4

6

Багаж, сэлбэг хариуцах ажилтан

2

НИЙТ

30

  • Бүх ажилчид механик засварын ур чадвар эзэмшсэн, тухайн тоног төхөөрөмж дээр ажиллах туршлагатай мөн шаардагдах сургалтуудад хамрагдсан байх шаардлагатай.
  • Нийлүүлэхээр төлөвлөж буй ажиллагсдын товч намтар болон мэргэшил ур чадварын мэдээллийг ирүүлэх шаардлагатай.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журам (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн дүрэм (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүч

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Компанийн  танилцуулга (компанийн туршлага, хүчин чадал, санхүүгийн чадавхи, туршлага, мэргэжлийн инженер техникийн ажилчдын мэдээллийг агуулсан байна)
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Ажиллах хүн хүчний мэргэжлийн туршлага болон ур чадварын мэдээлэл

Сонирхсон ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/  цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 12-р сарын 09-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР