Ажил мэргэжил

Агааржуулалтын техникч

Нээлтийн огноо: 2016-11-23
Хаалтын огноо: 2016-12-02
Хэлтэс: Гүнийн уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл-Техникийн үйлчилгээ хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Агааржуулалтын техникч ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн агааржуулалтын техникийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Нарийн бүртгэх, заалтуудыг тэмдэглэх зэрэг гүний уурхайн агаарын хэмжээь чанарын нарийн хэмжилтийг өндөр давтамжтайгаар хийж гүйцэтгэх
  • Хууль дүрэм, компанийн стандартын дагуу гүний уурхайн агааржуулалтын тоног төхөөрөмжүүдийг байнга хянаж шалгах (сэнс, хоолой, тогтмол хяналт)
  • Байршил төлөвлөлт, хяналт, дахин байршуулах болон ашиглалтад оруулах аргачлал, байршлын төлөвлөгөөний бүрдэл зэргээр дамжуулан аваарын танхимын аюулгүйн стандартыг баримтлахад оролцох
  • Сэнс, хоолой, тогтмол агааржуулалтын хяналтын төлөвлөгөө, суурилуулалтын аюулгүй ажиллагаа, үр ашигтай байдлыг оновчлоход гүйцэтгэлийн багтай зөвлөлдөж ажлын зааварчилгаа боловсруулах
  • Цаг уурын өөрчлөлттэй нөхцөлд ажиллахтай холбоотой ажиллах хүчний сургалтын хөтөлбөрт идэвхтэй оролцох
  • Агааржуулалтын ахлах инженерийн зааварчилсаны дагуу агааржуулалтын үйл ажиллагаатай холбоотой тасралтгүй хөгжүүлэлтийн төслүүдийг хэрэгжүүлэх
  • Гүний уурхайн агааржуулалтын схемийн нөхцөл байдлыг нарийн тусгасан төлөвлөгөө, тайланг заасан цаг хугацаанд, зохистой хэлбэрээр бэлтгэх
  • Заасан хугацаанд бодитой, хэрэгжүүлж болохуйц агааржуулалтын төлөвлөгөөг ойлгомжтой нэвтрүүлж, зохих ёсоор боловсруулж баримтжуулах
  • Уурхайн талбайн эрүүл ахуйн багийн шаардлагад сар бүрийн хяналт, тайлан нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах
  • Долоон хоног бүрийн нэгдсэн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хуваарь гаргалт хэрэгжих үйл явцад туслах
  • Гүний уурхайн бэлтгэл ажлын үндсэн зорилго, төслийн үндсэн үе шатуудыг дэмжих төлөвлөгөө боловсруулагдсан эсэхийг баталгаажуулах тал дээр техникийн үйлчилгээ, уурхайн зохицуулалт болон Олборлолтын багтай ойр хамтран ажиллах
  • Олборлолт болон техникийн үйлчилгээний хэлтсийн төрөл бүрийн уулзалт, хуралд сууж,оролцох

Тавигдах шаардлага

  • Мэргэжилийн диплом, үнэмлэх болон сертификаттай байх (мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн эсвэл дадлагажигч хөтөлбөрт хамрагдсан байж болно)
  • Инженер болон техникийн салбарт ажиллаж байсан туршлагатай байх
  • Өргөн цар хүрээний өргөтгөл малталтын ажлын туршлага, барилга байгууламж хүлээлцэх, гэрээний менежмент дээр ажиллаж байсан бол давуу тал болно
  • Автокад, Вулкан, Surpac болон бусад холбогдох уул уурхайн зураглалын програм дээр ажиллах ур чадвартай байх
  • Аман болон бичгийн байдлаар зөв, ойлгомжтой тайлагнах чадвартай байх
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй (аман болон бичгийн) бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) - 7010-3604
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Гандирс цамхаг-Говь сэндс 3-305
"Оюу толгой" ХХК-ийн салбар
Утас: +(976) - 7010-3604
(д/д: 6048)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв
“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил,
нийгмийн харилцааны хэлтсийн салбар
Утас: + (976) - 7010-3604
(д/д: 5316)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, "Оюу толгой" уурхай
"Оюу толгой" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс
(Захиргааны байр)
Утас: (976) - 7010-3604
(д/д: 3853)

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.