Нээлттэй, шударга, ил тод

“Оюу толгой” компани ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгож, сонгон шалгаруулалтаа шударга, ил тод явуулдаг. Бид тухайн хүний мэдлэг, чадварыг шударгаар үнэлэн ажилд авч байна. Та бүхэн манай хүний нөөцийн бодлого болон сонгон шалгаруулах үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Бид аюулгүй, тогтвортой, ашигтай, олон улсын тавцанд өрсөлдөхүйц чадвартай бизнесийг хөгжүүлэх шилжилтийн үед ажиллаж байна. Тиймээс ур чадвартай, туршлагатай ажилтнуудаар багаа бүрдүүлэх зорилготой юм. Манай бүх зарлагдсан ажлын байруудыг ажлын байр хуудаснаас сонирхоно уу.

“Оюу толгой” компани ажилчдынхаа ур чадварыг хөгжүүлэх, сургах чиглэлээр олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байна. Манай компани шилдэг сайн ажилтнуудыг татах, ажилчдыг урамшуулан идэвхжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөл бүрдүүлдэг.

Манай компанийн монгол ажилтнууд эх орондоо дэлхийн түвшний техник, технологи эзэмшиж, олон улсын мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, хөдөлмөрлөж байгаадаа сэтгэл хангалуун байдаг юм.

“Оюу толгой” компани боловсон хүчнээ ажилд авахдаа ямар нэгэн

зуучлагч хувь хүмүүстэй хамтарч ажилладаггүй бөгөөд тэднээр дамжуулж

ажилд авдаггүй. Хэрэв танд “Оюу толгой”-д ажилд ороход тусална хэмээн

мөнгө, төлбөр нэхэмжлэх зуучлагч хувь хүмүүс хандвал тэдэнд итгэхгүй

байхыг анхааруулж байна. Ажилд оруулж өгнө гэсэн хуурамч саналын талаар дэлгэрүүлж уншина уу.

Ажлын байр

Сонгон шалгаруулалтын явц

Өргөдлийг заасан хугацаанаас өмнө “Оюу толгой" ХХК-ийн салбар оффисууд дээр авчирч бүртгүүлнэ үү.

Өргөдөл хүлээн авч дууссан. Сонгон шалгаруулалт явагдаж байна

Амжилттай ажил горилогчийг сонгон шалгаруулсан болно.