Гүйцэтгэх удирдлагын баг

Армандо Торрес

Ерөнхий захирал

Армандо 1990 онд процессын инженерээр ажлын гараагаа эхэлж “Алкоа” компанийн Латин Америк, Европ-Испани зэрэг бүс нутаг хариуцсан удирдах албан тушаалд ажиллаж байв. Тэрээр Рио Тинто компанид 2011 онд Группийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар орж, Австрали, Канад улс дахь бокситын хоёр уурхай, хөнгөн цагаан боловсруулах гурван үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байв.

Армандо 2016 оны 3 дугаар сард Рио Тинтогийн Хөнгөн цагааны групп-д Үйл ажиллагаа, өөрчлөлт хариуцсан захирлаар ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сард “Оюу толгой” компанийн Ерөнхий захирлаар томилогдсон юм.