БОННҮ удирдлага

Аудитын тайлан

“Оюу толгой” компанийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний (БОННҮ) тайланд төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийг багасгах, олон улсын зээлдэгч нараас тавьсан шаардлагууд, түүний биелэлттэй холбоотой компанийн хүлээж байгаа үүрэг амлалт орно.

БОННҮ болон холбогдох төлөвлөгөөнүүд Монгол Улсад өнөөдрийг хүртэл хэрэгжсэн бусад төслүүдтэй харьцуулахад хамгийн боловсронгуй нь юм. Төслийн зээлдэгчдээс жилд гурван удаа бие даасан, хараат бус шинжээчдийг томилон “Оюу толгой” компанийн БОННҮ-д тусгасан үүрэг амлалтын биелэлтийн талаар гарсан ахиц, дэвшилд аудит хийж байна. Үүрэг амлалтаа биелүүлэхэд эдгээр аудитын шалгалт чухал үүрэгтэй юм.

БОНХЗ-ийн тайлангаас Ерөнхий Хураангуй болон Илэрсэн Зөрчлийн Хураангуйлсан Хүснэгтийг Монгол болон Англи хэл дээр татаж авах боломжтой. БОНХЗ-ийн тайланг бүрэн эхээр нь авах бол дараахь цахим хаягаар холбогдоно уу: OTPF@ot.mn. Аудитын тайланг бүрэн эхээр нь Англи хэл дээр хүсэлтийн дагуу авах боломжтой.

Үйл ажиллагааны менежментийн төлөвлөгөө
Барилга, бүтээн байгуулалтаас уул уурхайн үйл ажиллагаа руу шилжиж буй “Оюу толгой” төслийн хувьд цаашид гүйцэтгэлийг хэмжих стандартуудыг компанийн үйл ажиллагаанд нийцүүлэн өөрчлөх болно.

Дараагийн аудитаар үйл ажиллагааны менежментийн 19 төлөвлөгөөний биелэлтийг дүгнэнэ. Тиймээс төлөвлөгөөнд тусгасан ажиллах хүч, байгаль орчин, орон нутгийн асуудал зэрэг сэдвээр “Оюу толгой” компанийн гаргасан ахиц дэвшлийг үнэлэх юм. Бид “Оюу толгой” компанийн хүлээсэн үүрэг амлалтыг олон нийтэд ойлгуулах үүднээс төлөвлөгөөний бүрэн эхийг Үйл ажиллагааны менежментийн төлөвлөгөө хуудас дээр нийтэлдэг.