Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчин

Байгаль орчин

Оюу Толгой компанийн "Тогтвортой хөгжлийн зарчим"-ын гол тулгуурын нэг нь байгаль орчныг хайрлан хамгаалах үзэл билээ. Бид төслийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхээс зайлсхийх, нөлөөллийг багасгах, бууруулан ажиллахыг ямагт тэргүүн зорилгоо болгон ажилладаг. Байгаль орчныг хамгаалах бүхий л үйл ажиллагаанд манлайлагч байхаар зорьдог.

Говийн байгалийг ирээдүй хойч үедээ хадгалан үлдээх

Оюу Толгой төслийн уурхайн барилга байгууламж, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн төлөвлөж ирсэн бөгөөд энэ нь ирээдүй хойч үедээ нутаг орон, байгаль дэлхийгээ энэ хэвээр нь үлдээхийг зорьж буй бидний туйлын хүслийн үндэс суурь болж байна. Бид энэ зорилгодоо хүрэхийн тулд дараах нөхцөл шаардлагыг ханган ажиллаж байна. Үүнд:

  • Монгол улсын байгаль орчны холбогдох хууль тогтоомж, стандартуудыг дагаж мөрдөх
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбарын стандартуудыг баримтлах
  • Төслийн санхүүжүүлэгч байгууллагуудын (Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголтын банк зэрэг) байгаль орчны чиглэлээр тависан шаардлага, стандартад нийцүүлэн ажиллах
  • Рио Тинтогийн Байгаль орчны бодлого, байгаль орчны стратеги, стандартуудыг баримтлах
  • Өмнийн говийн бүс нутгийн хэмжээнд байгаль орчны хүчин зүйлүүдийг тогтмол хянах, компанийн байгаль орчны дотоод хяналт шинжилгээний хөтөлбөрийг дагаж мөрдөх

Бид эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны чиглэлээр хүлээсэн үүрэг амлалтынхаа дагуу баримтлах үндсэн зорилго, зорилтууд, менежментийн арга барилаа боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, ус, агаар, биологийн олон янз байдал, хог хаягдал, газрын менежмент болон байгаль орчны сургалт сурталчилгаа, удирдлагын тогтолцооны хэрэгжилт зэрэг өргөн хүрээний үйл ажиллагаа, хяналт шинжилгээний хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Мөн орон нутгийн иргэд, засаг захиргаа, тухайн чиглэлийн мэргэжилтэн болон мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжөөр компанийн байгаль орчны бодлого, төлөвлөгөөг байнга засан сайжруулж байна.

Бидний байгаль орчны менежмент, хяналт шинжилгээний үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Тайлан, төлөвлөгөө хэсгээс уншина уу.