Уурхайн үйлдвэрлэл

Баяжуулах үйлдвэр

Анхдагч бутлуураас газар дээрх туузан дамжуулагчаар хүдэр баяжуулах үйлдвэрт хүрч, тэндээ хэд хэдэн механик, химийн иж бүрэн дамжлагаар боловсруулагдаж, экспортод гаргахад бэлэн эцсийн бүтээгдэхүүн болно. Баяжмал хэмээх уг нарийн ширхэгтэй нунтаг бүтээгдэхүүн нь 25-30 хувийн зэсийн, мөн бага хэмжээний алт, бусад металлын агуулгатай.

Баяжуулах үйлдвэр хоногт 100,000 тонн хүртэл хүдэр боловсруулах хүчин чадалтай.

Баяжуулах үйлдвэрийн тухай

Oyu_Tolgoi_3D_animation_EN.mp4

“Оюу толгой”-н баяжуулах үйлдвэр нь Монголд барьж байгуулсан хамгийн том үйлдвэр юм. Үүнийг бүтээн босгоход Эйфлийн цамхаг гурвыг барих хэмжээний ган төмөр орж, 15.7 сая хүн/цагийн хөдөлмөр зарцуулжээ.

Үйлдвэр барихад 6 сая 68 мянга 286 шоо метр газар шорооны ажил хийж, 171,055 шоо метр бетон цутгажээ. Үйлдвэрт нийтдээ 20,927 тонн ган төмөр ашиглаж, 688,727 метр цахилгааны утас хэрэглэжээ.

Баяжуулах үйлдвэр ойролцоогоор 255 метр урт, 144 метр өргөнтэй газар эзэлдэг. Баяжуулах үйлдвэрийг 12 дугаар сарын 27-нд ашиглалтад оруулж, 2013 оны 2 дугаар сарын 1-нд анхны зэсийн баяжмалаа үйлдвэрлэж, мөн оны 7 дугаар сарын 9-нд экспортод гаргасан юм. 2015 оны хоёрдугаар сард баяжуулах үйлдвэр нэг сая дах тонн зэсийн баяжмалаа үйлдвэрлэн гаргасан.